Monday, February 22, 2016
Бүх аашаа үзүүлэх юмсан гэж гэнэт бодов
Яваад өгөх байх гээд, айсандаа хэзээ ч хамгийн муухай аашаа үзүүлдэггүй. Гэхдээ заримдаа өөрийнх нь хүн шиг юунаас айлгүй аашилмаар санагдах юм.
Үхнэ гээд айлгамаар санагдах юм
Жаахан охин шиг газар суугаад хөлөө савчуулан
Юу ч хамаагүй нэхээд уйлмаар санагдах юм
Баяртай гээд эргэж ирэхгүй хүлээлгэж үзэх юмсан
Ирж намайг тайтгаруул гээд шөнө дунд дуудаж үзэх юмсан
Ирэхгүй бол чинь өндөр байшингаас үсэрлээ гээд сандраах юмсан
Ирэхээр чинь би явлаа гээд яваад өгч үзэх юмсан
Бороотой өдөр оройжин бороонд хүлээлгэж үзэх юмсан
Сэтгэл чинь шаналаад уйлж байхыг чинь харах юмсан
Чи байхгүй л бол үхэх гээд байна гээд чанга тэврүүлж үзэх юмсан
Subscribe to:
Posts (Atom)