Сааралтсан, бас их тавчдам ийм л өдрүүдэд
Тэднийг хамгийн ихээр санах юм
Араас нь очих хүсэл хамгийн ихээр төрөх юм
Уйлмаар санагдсан ч уйлж чадахгүй байх
Тэр цэлмэг өдрүүдийг цангааг
Энэ л өдөр хамгийн ихээр тайлж, биеэ нэг ариусгахсан
Ийм л нэг сав саарал, нүүгэлтсэн үүлтэй
Хамгийн саарал өдөр
Хамгийн бүрхэг өдөр
Юу ч юм бүтэхгүй юм шиг санагдах эсхүл
Юунд ч адгахгүй тайвширч болох ийм л өдөр
Ийм л нэг бүрхэг өдөр үхэх юм шүү