1-р бүлэг
Бараг анх уулзаад би үхнэ, удахгүй үхнэ гэсэн гэнэ
27 бол хамгийн сайхан нас, одоо л би үхнэ гэж
Түүнийг би "хариас ирсэн зочин" гэж нэрлэсэн
2-р бүлэг
Тэр одоо хүртэл үхээгүй л байгаа
Гэхдээ үхнэ гэж ярьсан хэвээр
Надад бас хайртай гэсэн
3-р бүлэг
Тэр гэнэт алга болчихсон
Уулзахгүй, царайгаа ч харуулахгүй
Үүндээ харамсаж байгаагаа заримдаа бичсэн
4-р бүлэг
Тэр буцаж ирж байгаа бололтой
Түүнээс хэзээ ч уйдахгүй гэдгээ хэлсэн
Би ч бас түүнд хайртай
Wednesday, September 21, 2016
Saturday, September 10, 2016
Аниргүйн дунд
Чив чимээгүйд
Бүүр алсад
Сааралтсан аниргүйд
Уусан алга болохсон
Алсрах гэж юу вэ
Амьсгалахгүй байх уу
Чичирхийлэл догдлолгүй байх уу
Чийглэг амьсгалын үнэр үү
Миний доторх
Гэрэл бөхөх үү
Цээжний цаадах
Хөндүүрийн өвдөлт үү
Цусны урсах чимээ юу
Инээмсэглэлийн хашгираан уу
Урт удаанаар аньсан нүд үү
Чимээгүй ширтэх таны харц уу
Явахад минь та уйлах уу
Monday, September 5, 2016
Цор ганц үнэн
Хэлсэн үгс, мэдрэмж, амьсгал
Бүгд л агаарт замхран одно
Яг л ид шид мэт байсан зүйлс
Хаа ч юм яваад өгнө
Бүх зүйл түр зуурынх
Догдлол ч тэр
Чиний инээмсэглэл л тэр
Хайртай гэсэн чинь ч тэр
Мэдэх үү, үүнийг
Тэр л цаг үедээ хамгийн сэтгэл татам
Сэтгэл догдлом байсан нь
Хамгийн чухал гэдгийг
Хуруугаа имрээд үздээ
Миний арьсны ширхэг мэдрэгдэж байна уу
Зүрхээ дараад үздээ
Миний зүрх шиг цохилж байна уу
Үгүй байна уу
Үнэн гэдэг тэр...
Бүгд л агаарт замхран одно
Яг л ид шид мэт байсан зүйлс
Хаа ч юм яваад өгнө
Бүх зүйл түр зуурынх
Догдлол ч тэр
Чиний инээмсэглэл л тэр
Хайртай гэсэн чинь ч тэр
Мэдэх үү, үүнийг
Тэр л цаг үедээ хамгийн сэтгэл татам
Сэтгэл догдлом байсан нь
Хамгийн чухал гэдгийг
Хуруугаа имрээд үздээ
Миний арьсны ширхэг мэдрэгдэж байна уу
Зүрхээ дараад үздээ
Миний зүрх шиг цохилж байна уу
Үгүй байна уу
Үнэн гэдэг тэр...
Subscribe to:
Posts (Atom)