Monday, November 7, 2016

Чи хаанаас ирсэн бэ

Өчигдрөөс минь чи үнэртээд байна
Өнөөдөрт минь ч чи үнэртээд байна
Маргаашид минь мөн л чи үнэртэх байх
Чи ингэхэд хаанаас ирсэн бэ?

Дэврүүн тэр цогтой нүдний чинь цаана нуугдсан
Догдлом бас дэндүү баялаг тэр түүхүүдийг
Өдөр бүр би өөрийнхөөрөө уншмаар байна
Өдөр бүр би чамаар яриулмаар байна

Юу тийм их сэтгэл татам гэдгийг
Юу нь тийм сэтгэл догдлуулам гэдгийг
Чи яагаад над дээр ирсэнийг
Бас хэзээ орхиж явахыг чинь
Би мэдмээр байна

Чиний төлөө би юу хийж чадах вэ
Чамайг явчихаас өмнө
Бүгд ирдэг, тэгээд
Бүгд явдаг