Оройдоо үхэхээр хэвтэнэ, тухтай гэхчихнэ
Өглөө амьд байна, сэрчихсэн хэвтэнэ
Яг л одоо цаг нь мэт өвдөлт мэдрэгдэнэ
Ашгүй одоо нэг гэж гүнзгий гэгч амьсгаа авна
Өвдөлтийн халуун нулимс урсана
Бүх бие чичирнэ
Гэхдээ л өглөө нь би үхээгүй байдаг
Бас, ахиад нэг хүн намайг явуулахгүй гээд ирчихэж
Гэхдээ орхиод явсан хүн нь надад илүү хэрэгтэй байна
Friday, December 16, 2016
Wednesday, December 7, 2016
Их удсан
Дөнгөж түрүүхэн санагдана
Чиний үнэр, дэргэд минь байсан
Бороо орж байсан санагдана
Хамт байх сайхан байсан
Үүрд энд, хэзээ ч явмааргүй байсан
Чиний инээмсэглэл, чиний үнэр
Мөрийг чинь дэрлээд унтаад өгдөг
Өөр ертөнцөөр аялж байгаад ирдэг
Тэр үед чи намайг ширтээд
Чамд би хичнээн хайртай билээ гээд
Чихэнд минь шивнэдэг байсан
Гуниглаагүй их уджээ, гэхдээ
Би ядраад байна
Subscribe to:
Posts (Atom)