Шувуугийн тухай хэрхэн гунигласнаа, эргэн тойрноо үзэн ядсан тухай, түүнийг минь Ошо эдгээсэн тухай, үхлийн тухай, өвдөлтийн тухай, Harry Potter намайг хэрхэн зарим зүйлсийг бодохгүй байхад, утга учир болж байгаа тухай, аслрахын тухай, баяр баясгалан хаана байгаа тухай
Би бүгдийг нь бичмээр байна
Гэвч, би бас бүгдийг нь бичмээргүй байна
Ийм их догдлол, агуулга, үгс, өгүүлбэр, гуниг нэг дор
Хаанаас нь эхлэхээ,
Хаана дуусгахаа
Энэ өвдөлтийг
Биений минь бүх хэсгийн шархиралтыг
Сэтгэл доторх хашгирааныг
Яаж би илэрхийлэх вэ
Энэ ганцаардлыг
Чамаар хэр их дутаж байгааг
Тэр цэцгийг услахгүй байгаа хүнд
Үхтлээ гомдож байна
Бүгд явдаг
Чи ч бас явна
Бүгд л алсардаг
Чи ч бас алсарч байна
Чамтай байх хэцүү
Чамайг байхгүйд ч хэцүү
Өдөр бүр цаг минут бүрээр
Эд эс минь урсаж байна
Сульдаж байна
Нүдэн дээр чинь би
Нуран унаж байна
гэхдээ харах, анзаарах хүн байхгүй
Хүйтэн байгаад
Алс байгаад чинь
Өвдөж байгаадаа
Хатуу байгаад
Арьс минь
Чиний мэдэх тэр арьс
Гуужин унаж байгаад
Хавар болохгүй байгаад
Ачаа хүнддээд байгаад
Чичирж байгаадаа
Алхаж ч инээч ч
Чадахгүй байгаадаа
Чамайг ч бас
Тэднийг ч энэ бүгдийг ч
Орхиод цааш явах хэрэгтэй