Thursday, February 22, 2018

Цэгцрэх цаг үе

Гэмтэж, бэртэх дуртайдаа
Зовж, шаналах дуртайдаа
Энэ нь л намайг тодорхойлдог болохоор
Тэнэг гэж харагдсан ч
Энэ л би болохоор
Яг энэ чигээрээ л үлдэнэ

Гарт мэдрэгдэх дулаан
Цээжний цаана цохилох эрчим
Чиний дэргэд байсан, байгаа, байх
Тэр их сэтгэл
Чиний хажууд чимээгүй
Чамайг инээмсэглэхийг харж
Үүрд ингээд, үхэхэд ч бэлэн



Tuesday, February 20, 2018

Чи "чи" биш байгааг харах

Үл хүндэтгэх бүрт чинь
Чамайг хэдэнтэй үзэн ядавч
Чи чи биш байгааг харах
Тийм их өвдөлттэйгээр 
Өөрийгөө зовоох нь
Хэцүү биш үү

Tuesday, February 13, 2018

Тийм хэцүү юу, би

Тийм их халширмаар
Тийм их хэцүү юу
Удаан хамт байхад
Тийм их төвөгтэй хүн үү
Надтай хамт байхад хэцүү болохоор
Чи явлаа ч гэж хэлж чадахгүй
Түр явлаа гэж байгаа юу, эсвэл
Надтай хамт байхдаа дуртай эсэхээ мэдэх гэж
Түр явж байгаа юу




















Хүлээж бай гэхээр хүлээгээд
Ирэхэд чинь байж байх


Monday, February 12, 2018

Чамайг хайрлах

Хэт их төсөөллөөс буух мэдрэмж
Хэт их хайраас шархлах мэдрэмж
Хайрлаад байхад чи сонсогдохгүй мэдрэмж
Чамд үхтлээ гомдох мэдрэмж
Чиний хэзээ ч мэдэхгүй, бас ойлгохгүй мэдрэмжүүд

Чиний зүгийн салхинаас чиний үнэр алга
Өчүүхэн ч хэлтэрхий алга

Чамайг хайрлана гэдэг
Өдөр бүр шарлах
Юу ч хүсэхгүй байх
Юуг ч хүлээхгүй байх
Зөвхөн би хайрлах
Чи хэзээ ч инээхгүй байх юм

Маш хүнд байна
Чамайг хайрлах
Хатуурхах бүрд чинь
Нүдээ аниад
Хүлээх

Чиний нүдний гүнзгий ёроолд
Би хэтэрхий гүн шигдчихэж
Би чамайг туулж барахгүй бололтой

Чамайг үхэлд бэлдээд

Гэрэл, тайвшрал хоёр дэргэд чинь чимээгүй сууна
Чи огтхон ч харахгүй, нүдээ ч анивчихгүй юм
Үхэх юм гэнэ
Маргааш гэж байхгүй гэнэ
Чиний үхэлд бид хамтдаа бэлдэж
Сүүлчийн амьсгалыг чинь
Утга уянгатай өнгөрөөх гэж
Хайр, чин сэтгэл, зүрхний цохилт
Чиний дэргэд чимээгүй л сууна
Чи бас л харсангүй
Ганцаараа, юуг ч мэдрэлгүй
Хангалттай их инээлгүй
Тийм их сэтгэлийн ачаатай
Явахыг чинь харах
Өр өвтгөм юм

Thursday, February 8, 2018

Чамаас би юу хүсэхээ мэдэхгүй байна

Дотор хөндүүрлээд
Чамайг санаад

Гишгэл алдаад, чамайг гэмтээчих гээд
Надад нэг л хэцүү байна

Чамайг чимээгүй ширтээд
Чиний дэргэд баймаар байна

Чамаас юу ч хүсэхгүйгээр
Чамайг энэ чигээр чинь хайрламаар байна

Monday, February 5, 2018

Хар нүхрүү уначихаад

Хэтэрхий давчдам, бүүр дэндүү саарал
Агаар ч үгүй, амьсгалахад ч бэрх
Бүх зүйл тухгүй байна
Хайр, халуун дулаан үгс, чиний инээмсэглэл хүртэл
Би хүртэх эрхгүй, хий хоосон зүйл мэт санагдаж байна
Надаас ямар нэг зүйл хүссэн чиний харц
Намайг бүүр ихээр тухгүй болгож байна

Чи хичнээн үзэсгэлэнтэйг
Хичнээн сэтгэл татам гэдгийг
Би чамд хэзээ ч хэлэхгүй байсан ч 
Чи үргэлж хамгийн тод гэрэл байсаар байна
Энэ нүхнээс намайг гаргаж чадахгүйдээ
Хамт байх гэж хичээх чинь хүртэл
Намайг улам л тухгүй болгож байна
Би өөрөө л гармаар байна
Эсвэл эндээ үүрд үлдмээр байна 

Жаахан, багахан хугацаанд
Би явчихаад ирье