Monday, April 30, 2018

Ид шид

Нууран дахь шувууд
Муурны эзэн
Ойн дундах байшин
Чиний гитар
Гарны чинь судас
Миний дуртай үнэр
Миний оролдох дуртай үс
Миний атгах дуртай гар
Миний үнсэх дуртай уруул











Үлгэрийг одоо жинхнээсээ эхлүүлж
Гарт чинь би ид шид үлдээе



Tuesday, April 17, 2018

Хайрыг үзэн ядалт болгож үзэв



Би дуртай
Би түүний сэтгэл татам инээмсэглэлд дуртай
Би түүний хичнээн загварлаг харагддаг үсэнд дуртай
Би түүний баруун гаран дээрх чинжүүний хэлбэртэй сорвинд дуртай
Би түүний цээжний цаана нуугддаг тэр зөөлөн нууц хүнд нь дуртай

Би дургүй
Би түүний барагтаа инээддэггүй асар хүйтэн харцанд дургүй
Би түүний хэзээ ч дулаанаар цохилдоггүй зүрхний цохилтонд дургүй
Би түүний уул шиг овоолсон урагшаа унжихаараа үнэхээр муухай харагддаг үсэнд дургүй
Би түүний эв хавгүй шаамийсан эрүүнд дургүй

(500 DAYS OF SUMMER-c сэдэвлэв)

Monday, April 16, 2018

Далавчаа гэмтээхээ шахаж


Чамаар,
Чамаас болж
Дүүлэн нисэх
Далавчаа гэмтээх шахаж
Аз болж,
Эртхэн
Хөндүүртэйгээ эвлэрч
Буцаж ирлээ
Чамайг ч ойлгож
Өөрийгөө ч хайрлалаа
Бүх зүйл цаг хугацаандаа
Хамгийн сайхан байсныг
Чамд үнэхээр л дурласнаа
Үзэсгэлэнтэйгээр дурсъя




Thursday, April 12, 2018

Гашуудлын симфони

Бүх зүйл ингээд дууслаа
Чиний нүдний далайн давалгаа
Миний инээдэнд тэссэнгүй

Wednesday, April 11, 2018

Цэцгэнд далавч ургаад

Чиний зүгээс цэцэгсийн үнэр
Хичнээн сэтгэл татам
Шувууны далавчинд цэцэг ургаж
Цэцэгний дэлбээнд далавч ургана
Цэцэг, шувуу хамт ниснэ
Хамтдаа
Энэ хэр их удахыг
Энэ хэр их өвтгөхийг
Энэ хэр их жаргалтай байлгахыг
Мэдэхгүй ч
Хэсэгтээ ингээд, нүдээ аниад
Чиний дэргэд баймаар байна