Friday, August 24, 2018

Өөртөө гутраад

Хөвсөн, хийссэн амьдрал
Хий хоосон инээмсэглэлүүд
Дүр эсгэлтүүд
Хичнээн танил вэ
Хичнээн ойрхон бэ

Эндэхийн биш эндэхийн амьдралд дасах гэж
Хичнээн жил сүнс минь тийчлэнэ вэ
Өөрийгөө өөр гэж харсаар
Хичээн удаа өөрийгөө хуурна вэ

Эндэхийн гэдгээ хүлээн зөвшөөрөлгүй
Нүдээ анин, чихээ дарж
Бүгдээс зугатах ч бүгдийн дунд байх гэж
Хичнээн их хүсдэгээ
Өөрөө өөрөөсөө нууж
Хэдий удаан тэсэх вэ

Бүгдээр хайрлуулах гэж
Тэдний хайрыг төгс байлгах гэж
Өөрөө өөрийгөө хэдэнтээ сийчнэ вэ


Wednesday, August 22, 2018

Өвдөлтүүд

Үргэлж дутуу амьсгалж
Нүдээ аниад сэрэхэд юу ч байхгүйгээс айж
Санаа алдалт, бүгдийг тэвчихээс
Бас эцэс төгсгөлгүй хүлээлтээс
Үнэндээ залхаж байна
Юунд, тэгтлээ, тийм их
Намайг зовоох
Намайг хүлээлгэх
Өдөр бүр өвдөлттэй сэрэх
Хэзээ ч бүрэн эдгэдэггүй шарх
Чамайг харах бүрд хөндүүрлэж
Өрцний цаанаас тийчлэн хашгирна
Миний чамд өгсөн өвдөлтүүд
Хүсээгүй байхад, чиний өвдөлтүүд
Олон сарын, бүүр зүрхний гүнд байх юм


Thursday, August 16, 2018

Бүх зүйлд намайг уучлаарай

Маш их зүйлийг тэвчиж ирсэн
Түүнийхээ адил маш ихээр чамайг зовоосон
Үргэлж чиний хүссэнээр байх гэж хичээхдээ
Тэр хэрээр чамайг тавгүйтүүлдэг байсан
Чамд хэрэгтэй хүн байх гэсэн үйлдэл бүрийн араас
Чамаас хэцүү зүйл шаарддаг байсан
Чамайг хайрлаж байна гэхдээ
Чамайг бүх зүйлээс чинь тусгаарласан
Чамайг харамласандаа
Өөрийгөө би өчнөөн удаа өөр хүн болж байгаагаа харсан
Ингээд харсан, миний чамд өгсөн зүйлээс
Чамайг зовоосон нь их юм

Чамд би юу өгсөн бэ?

Чамайг явуулж, эсхүл
Би өөрөө явж
Чи намайг явуулж, эсхүл
Чи өөрөө явж
Энэ бүхэн дуусах ч
Нүдээ аниад, хэсэг яг ингээд
Шүхрэн доороо борооноос хоргодмоор байна

Гэхдээ,
Чамайг хүссэн шигээ хайрлаж
Чамд бодсон шигээ хэрэгтэй байж
Чамайг чиний хүссэн шиг тайван байлгаж
Чамайг өөрийгөө хайрладаг шигээ хайрлаж чадсан болов уу