Харанхуй өрөөнд сүнс хүлэгдэнэ
Хаашаа ч харсан тэр харанхуйг
Тэсч тэвчиж байсныхаа төлөөсөнд
Түлхэж ч чадалгүй хүлээн авна.................
Бусдын боддогоор энэ бол амьдрал гэнэ. Нэг нь уйлж, нөгөө нь уйлуулдагийг. Тэвчих ёстой зүйлсийг тэвчиж чадаагүйгээрээ, тэвчих ёсгүй зүйлсийг тэвчиж чадсанаараа чи тэнэг болж байгаа юм. Маш энгийн энэ бол тэнэг хүн. Амьдрал дээр хүмүүсийг тэнэг болон ухаантай гэж хуваадаг.
Ухаантай хүмүүс
Тэд бол угаасаа андашгүй амьдрал нь сайхан байгаа хүмүүс, сайхан ч гэж дээ сайхан харагдуулдаг гэвэл илүү онох байх. Тэд маш сайн хуурамчаар инээмсэглэж, дургүй байсан ч дуртай мэт харагдаж, болохгүй байсан ч болж байна гэж ярьдаг. Тэд бол бүтэн амьдралынхаа туршид дүр эсгэсэн хуурамч төрхтөнгүүд. Гэхдээ тэд эцсийн эцэст тоглоомын бүх хөзрийг атгачихсан байдаг.
Тэнэг хүмүүс
Тэд хөөрхий сайхан сэтгэлтэнгүүд. Тэд уйлмаар байвал уйлдаг, уурламаар гомдмоор байвал тэрийгээ нуулгүй илэрхийлдэг. Тэд бүх зүйлд тухайн үеийн сэтгэл хөдлөөрөө ханддаг. Энэ нь тэднийг бусдын дунд хамгийн тэнэг гэж хэлэхэд хүргэдэг цорын ганц шалтгаан. Ганц чаддаггүй зүйл нь хуурамчаар инээмсэглэх.
Хурим дээрээ багадсан гутал өмссөнөөс болж хөл нь тэсэхийг аргагүй өвдөж байсан ч инээж чаддаг хүн л энэ ертөнцөд амьд үлддэг юм байна.
Saturday, August 31, 2013
Friday, August 16, 2013
Нөхөрлөл
Би эмэгтэй хүнийг биширдэг. Тэд үнэхээр ГОО. Тийм ГОО-г би өнгөрсөн оны 10 сард харсан юм. Мэдэрсэн гэвэл илүү дөхөх ч юмуу. Эмэгтэй хүнд яаж татагдаж болдогийг үзсэн. Тэгээд өөрийн хүн болгох найз, сайн найз байхыг хүссэн. Энэ нь хүсэл маш их сэтгэлийн хөдлөлөөр биежсэн. Гэхдээ тэр яг миний бодсон шиг хүн байгаагүй л дэ. Мэдэхгүй би өөрөө сэтгэлийн хөдлөлөөрөө хандсаныг ч байж мэдэх юм. Надтай би яаж ханддаг шиг лав байгаагүй: Би гэхдээ хэн нэгэн найзыгаа миний төлөө хүсээгүй зүйлийг нь хийлгэдэггүй. Гэхдээ гомдоод л, гомдоод л байдаг.
Бас нэг ГОО-г энэ хавар харсан. Тэр ёстой гоё. Даанч бидний хэмнэл заримдаа таардаггүй. Гэхдээ тэр одоо ч миний дэргэд байгаа. Байх ч байх. Гэхдээ би гомдоод гомдлоо хэлдэггүй. Хэлдэггүй нь энэ Tori-гоос л болж байгаа байх. Түүнд би үнэхээр их хайртай.
Гэхдээ миний нөхөрлөлд, миний тэдэнд хандсан сэтгэлд нэг ч хуурамч дүр эсгэлт байгаагүй. Би өөрт байдгийг ч мэдээгүй сайхан сэтгэлийг гаргасан.
Гэхдээ тэд намайг гомдоогоогүй бол би хуучин шигээ түүнээс ч илүү сайхан сэтгэлтэй хэвээрээ л байх байсан ч юм шиг
Бас нэг ГОО-г энэ хавар харсан. Тэр ёстой гоё. Даанч бидний хэмнэл заримдаа таардаггүй. Гэхдээ тэр одоо ч миний дэргэд байгаа. Байх ч байх. Гэхдээ би гомдоод гомдлоо хэлдэггүй. Хэлдэггүй нь энэ Tori-гоос л болж байгаа байх. Түүнд би үнэхээр их хайртай.
Гэхдээ миний нөхөрлөлд, миний тэдэнд хандсан сэтгэлд нэг ч хуурамч дүр эсгэлт байгаагүй. Би өөрт байдгийг ч мэдээгүй сайхан сэтгэлийг гаргасан.
Гэхдээ тэд намайг гомдоогоогүй бол би хуучин шигээ түүнээс ч илүү сайхан сэтгэлтэй хэвээрээ л байх байсан ч юм шиг
Wednesday, August 14, 2013
Мөртүүд
Цонхоор салхи хөшиг түрэн наашлана
Чихэнд минь жааз хөгжим эгшиглэнэ
Урд минь "Бясалгал" тэврүүлнэ
Оюун санаанд минь өөр ертөнцийн аялага дуулдана....
Хуримын цагаан даашинз
Нулимс шиг, цоож шиг
Бачимдуу, бүгчим юм.....
Хоол буцалж, дэвэрч, асгарна
Ус гоожиж, хальж, урсана
Хүүхэд уйлж, хашхирч, дэвхцэнэ
Хогшил энд тэнд хөглөрч, дуугүй дүнгэнэнэ....
Доторх хорлол, шаналал
Нүд ширүүн болох
Би өөрөө "би" биш болох
Бусдын "би"-гийн хөлд арчигдах....
Дараа ирэх учралуудыг төсөөлж
Дутуу үлдээсэн нулимсны төлөөсөнд
Хагас инээд, дүр эсгэсэн аз жаргалыг
Хайр гэж итгээд цааш алхах....
Чихэнд минь жааз хөгжим эгшиглэнэ
Урд минь "Бясалгал" тэврүүлнэ
Оюун санаанд минь өөр ертөнцийн аялага дуулдана....
Хуримын цагаан даашинз
Нулимс шиг, цоож шиг
Бачимдуу, бүгчим юм.....
Хоол буцалж, дэвэрч, асгарна
Ус гоожиж, хальж, урсана
Хүүхэд уйлж, хашхирч, дэвхцэнэ
Хогшил энд тэнд хөглөрч, дуугүй дүнгэнэнэ....
Доторх хорлол, шаналал
Нүд ширүүн болох
Би өөрөө "би" биш болох
Бусдын "би"-гийн хөлд арчигдах....
Дараа ирэх учралуудыг төсөөлж
Дутуу үлдээсэн нулимсны төлөөсөнд
Хагас инээд, дүр эсгэсэн аз жаргалыг
Хайр гэж итгээд цааш алхах....
"БИ"
Угаасаа мэднэ
бусдаас өөр гэдгээ, гэтэл би энэ ертөнцийг хүн болж төрсөн тул тэдний л дүрмээр амьдарна. Хэн нэгэнтэй гэрлэнэ, хайрлана, үр хүүхэдтэй болно, тэрнийг түүнээс
ч илүү хайрлана. …
Тэр
хайруудаас хамгийн чухал нь миний өөрийгөө хайрлах хайр. Тэр хайр харин хаа
нэгтээ намайг орхиод зугатчихаж.
"Би"-г би-гээр нь
хүлээн авч хамтад нь хайрлах, "би" нь өөрөө юу хүсч, юуг мөрөөддөг юунд
догдолдог, ямар сул талтайг хамтад нь хайрлана гэдэг энэ ертөнцийн хүмүүст алга
л бололтой.
Би өөрөө “би” биш болж хүлээн зөвшөөрч, өөрчлөгдөж, нугарч хугарч
байна.
Өөрийгөө биш өрөөлийг
хайрласааар, энэ өөрийн амьдралаа хүний амьдралаар амьдарч, улам л сул дорой
болж, нуугдаж, бүүр далдаас далд гүнрүү шигдэж байна.
Subscribe to:
Posts (Atom)