Thursday, February 27, 2014

Хамгийн дээд бодиор оршин байх таньд




Та бол хүрэх цэг, мөрөөдөл, эцсийн зогсоол байж ч мэднэ. Холбоо бүр хөнгөн, эвтэйхэн байна. Хүнд болвол замхран одно. Үнэн эсвэл бодит байх нь хамаагүй. Сэтгэл, орон зай, үг заавал жинхэнэ байх албагүй. 


Хөнгөн байна тань шиг, бүгдийг тод хурц өнгөөр харж, бүх зүйлд хамгийн өөдрөгөөр хандана. Энэ өөрчлөлт бол хамгийн тод илэрхийлэл. 

Зарим зүйлсийг зохицуулах, эмхэлж цэгцлэх, товъёоглох хэрэгтэй байна. Сэтгэл хөдлөл байх хэрэгтэй, гэхдээ заримдаа. Хөөрч догдлохгүй гэхгүй ээ. Угаас хэзээ ч зохицуулж, хүчилж чаддаггүй байсан ганц зүйл. Гэвч харж байгаа тэр гэрэлрүү дөхөхийн тулд тэр зүйлийг өдөр бүр санаж, хяналттай байна. 


Санаа зовох, яг над шиг, бас итгэл... Санаандгүй гэж хэлсэн.  Зүгээр бүх зүйл санаандгүй байсан байгаасай.

Wednesday, February 26, 2014

Би явлаа, Нар мандаж буй зүг рүү...

Нар мандаж байна, хурцаар, тодоор, үзэсгэлэнтэйгээр....
Би даарахгүйгээр, уйлахгүйгээр, ганцаардахгүйгээр
Түүнрүү явлаа
***

Улаан уруулын будаг, цус шиг, бас цагаан царай
Би урьдынхаасаа илүү чөлөөтэй амьсгалж байна
***

Нүд гялбаж байна, аниастай нүд
Шөнө дунд шиг өглөө, өглөө шөнө шиг сайхан мэдрэмж
***

Инээд, хий хоосон инээд
Инээгээд л байх, хөнгөн сайхан юм, юу ч байхгүй
***

Нар манддаг зүгт хэзээ ч нар жаргадаггүй
Нар жаргахыг хэзээ ч харахгүй

Monday, February 3, 2014

Сэтгэлд нь шувууд...

Хөнгөн, нэг тийм барьцгүй мэдрэмж заримдаа гоё, гэхдээ аюултай. Гэмгүй инээмсэглэл,

Зарим зүйлд одоо болтол итгэхгүй байсаар, өөрийн мэдэлгүй амьдралд нь хошуу дүрсээр, сонирхсоор. Инээдтэй ч юм шиг. Итгэхийг хүсэхгүй л байх шиг. Гэвч хамгийн дордоор бодсон нь хүртэл хамгийн дордоос нь дор байхвыдэ.

Давчуу цаг хугацаа эхэллээ. Тэмдэглэл минь, намайг утгагүй зүйл бичихийг минь болиулж арай ухаантайхан шиг байлгаж тус болооч.

Өөрөө хүлээн зөвшөөрөгдөхөөр байж чадахгүй байж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэх. Хэзээ ч хийж чадахгүй байж тэр амьдралыг мөрөөдөх.
Бусдаас хамааралтай байх. Өрөвдөлтэй.
Буцаад чимээнд, байгалийн үнэрт, нарны туяанд дуртай болмоор. Хаварыг "хавар" гэж харалгүй, зүгээр л нэг жирийн улирал гэж хармаар байна. Хэн нэгэнд сэтгэл алдарч цаг хугацаа алдмааргүй байна. Одоогоосоо илүү муу хүн болмоор байна.
Бас мөрөөдөгч баймааргүй, хатуу ширүүн, хуурамч инээмсэглэлтэй, надад аль нь дээрийг нь сонгодог баймаар байна.
Хавар аа чи надаас холхон зөрөөрэй.