Та бол хүрэх цэг, мөрөөдөл, эцсийн зогсоол байж ч мэднэ.
Холбоо бүр хөнгөн, эвтэйхэн байна. Хүнд болвол замхран одно. Үнэн эсвэл бодит
байх нь хамаагүй. Сэтгэл, орон зай, үг заавал жинхэнэ байх албагүй.
Хөнгөн байна тань шиг, бүгдийг тод хурц өнгөөр харж, бүх
зүйлд хамгийн өөдрөгөөр хандана. Энэ өөрчлөлт бол хамгийн тод илэрхийлэл.
Зарим зүйлсийг зохицуулах, эмхэлж цэгцлэх, товъёоглох
хэрэгтэй байна. Сэтгэл хөдлөл байх хэрэгтэй, гэхдээ заримдаа. Хөөрч догдлохгүй
гэхгүй ээ. Угаас хэзээ ч зохицуулж, хүчилж чаддаггүй байсан ганц зүйл. Гэвч
харж байгаа тэр гэрэлрүү дөхөхийн тулд тэр зүйлийг өдөр бүр санаж, хяналттай
байна.
Санаа зовох, яг над шиг, бас итгэл... Санаандгүй гэж
хэлсэн. Зүгээр бүх зүйл санаандгүй
байсан байгаасай.
No comments:
Post a Comment