Monday, June 2, 2014

Өөрөө өөртөө баяр хүргэе

27 нас хүрчээ, "Сайхан нас" гэж хэн нэг нь хошигноно. Наргиж байгаа ч үнэн л үг. Үнэхээр л сайхан нас. Хөгширч байгаа биш, хүүхдээрээ ч биш. Яг л сайхан тохирсон нас. Бас жаахан өөрөө өөрийгөө зовоох нас ч байж мэдэх юм.
Аав ээж, тэгээд нөхөр гээд хүмүүсээр өөрийгөө хамгаалуулсаар, нялхаараа хөгшрөөд байгаа юм шиг. Тэгэхгүйн тулд одоо хэдхэн жил өөрийгөө зовоох хэрэгтэй.
Энэ жилийн төрсөн өдөр хүлээлт бага байсан болоод ч тэрүү сайхан л болж байна. Ажлынхан, ер нь хамт олонтой байна гэдэг сонин бас сайхан л юм. Гэхдээ заримдаа хэцүү байдаг талаараа блогтоо бичдэгийг уншигч 2 эрхэм мэдэж байгаа бизээ. Ямартай ч амьдралын нэг л өөрчлөлт, хувьсал юм да, хамт олон гэдэг. Энэ жилийн төрсөн өдрийн онцлог болж байх шиг байна.
Өнөөдөр би 27 жил наслахдаа өөрөө өөртөө баяр хүргэж байгаагүйгээ гэнэт бодов. Энэ тухай бодох болсон нь өнөө эрхэм хүнтэй шууд л холбоотой. Тиймээс энэ өдөр өөртөө баяр хүргэндээ тэр хүнд ч бас талархаж буйгаа илэрхийлье. Цаашдаа удам илүү их  Өөрийгөө хайрлаж, өөртөө итгэлтэй байхаа бас амлаж байна.
Тори минь "Чамд хязгааргүй их баяр баясгалан, их эрч хүч бий, энэ бүгд байдгийнх нь төлөө чамд баяр хүргэе. Улам илүү өндөрт дүүлэн нисээрэй" Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

No comments:

Post a Comment