Ингээд л амьдарч байсан. Гутраал, уйлаал, удалгүй юу ч болоогүй юм шиг инээгээл. Одоо мэдрэгдэж байгаа зүйл нь маш хэцүү санагдахад хэдэн хоног өдөр сарын дараа тэрийг бүүр санах ч үгүй байх жишээтэй. Яг юу бичих гэж байгаад мартах тухай биччихэв.
Юутай ч амьдралд сонин юм их байх юм. Хэн нэгнийг хайрлаж байна, яагаад гэдгийг мэдэхгүй, тэр хүн, тэр хүмүүс намайг хайрлаж байна. Тэр нь намайг аз жаргалтай болгож байна. Би тэдний аз жаргалтай болгож байна. Хайрлаал, хайрлуулаал, энд тэндгүй аз жаргал.
Би энд адгаад, сандраад, шаналаад л, атаархаад л. Гэхдээ надад тийм нэг онцгой чанар байх шиг байна. Хэзээ ч юманд сэтгэл ханадаггүй. Сул тал гэж бодож байсан ч давуу тал юм байна.
Энэ чанараараа би бусдаас өөр юм байна. Ялгаатай юм байна.
Хэн нэгэн гарч ирээд, сул орон зай, эсвэл дутуу хүслийг минь гүйцээгээд, хэсэг зайтай байсан сэтгэл ханамжийг дүүргээд, бас эргэн тойрондоо байгаа хүмүүсийн дунд томоохон орон зай эзлээд, тэнд үнэлэгдээд. Ер нь л би аль болох олон хүн үнэлж байхад л аз жаргалтай болчих юм байна. Ийм амархан. Намайг хамгийн ихээр үнэлдэг хүн байгаагүйсэн бол энэ бүгдийг би мэдрэх, мэдэх ч үгүй, ухаарах ч үгүй байлаа. Тэр хүний ачийг насан туршдаа мартахгүй байх болно. Би түүнд маш том "өр"-тэй. Энэ "өр" надад гэхдээ таалагдаж байгаа. Энэ "өр"-ийг үхэн үхтлээ төлөхдөө би баяртай байх болно. Сайхнаар дурсагдах байх.
No comments:
Post a Comment