Friday, April 29, 2016

Хараал идсэн Дөрөвдүгээр сар

Бүх зүйлийг минь авчихаад
Бүр бүгдийг нь хоосолчихоод

Чиний далавчин дээрээс
Хүчтэй савалтанд би уначихлаа
Өөрөө хэзээ ч хийж чадахгүйдээ
Ийм өрөвдөлтэйдөө

Газарт унахад хэтэрхий өвдөж байна

Харамсмаар юм

Яаж ч болохгүй энэ мэдрэмж
Яг л ходоодны өвдөлт мэт
Жинхнээсээ ходоод өвдсөн байж ч мэдэх
Гэхдээ удаан, нэг хэмнэлээр өвдөх юм

Бүхнийг хаяад явахад арай  л хайран
Зугатах ч арга алга, алга болоод өгөхөд харамсмаар
Яах гэж, юуны төлөө гээд асуугаад байна дотроос
Ахиад л би "мэдэхгүй" гэнэ


Friday, April 22, 2016

Далавч

Би өөрөө засаад, янзлаад
Уйлдаг, инээдэг болгоод
Чин зүрхний гүнд нь асах гэрлийг
Өөрөө би асаачихаад
              Явуулах хэцүү л байх байх

Энэ харамсал, харамлалтаа
Мэдэгдэхгүй байх юмсан

Хамгийн тод өнгө миний цээжний цаана байдгийг
Тэр өнгөнүүд уйлдгийг, нулимс нь ч бас тод гэдгийг
Хөгжимгүй байсан ч хөгжим тоглодог гарны тухай
Учиргүй их сандрал, бас бурхны мэлмийн тухай

Бүгдийг зохиосон гээд
Шархлуулахгүй явуулах ёстой юу

Нүдний харцны ширхэг бүр, амьсгалсан амьсгалын үнэр бүр
Цийлэгнэх нулимс, цохилох зүрхний цохилт бүр
Миний уран бүтээл байсан ч
Ургуулсан далавчаа хэр хол нисэхийг үзэх л хэрэгтэй
Чиний төлөө

Tuesday, April 19, 2016

Түнэр харанхуйг гэрэлгүйгээр туулна


Хамгийн чангаар сонсвол тэр шуугиан миний орон зай байх болно

Saturday, April 16, 2016

Ичгэвтэр юм



Яг энэ бүгд агаарт замхран одоход
Би ч чи ч хаана ч хэн ч байхгүй мэт

Friday, April 15, 2016

Таныг үүрд авч үлдмээр байна

Таны орон зайг яг энэ чигээр нь үүрд авч үлдмээр байна. Шархлахгүй байх цор ганц арга зам энд л байна. Яг энэ чигээрээ үүрд, яг энэ л хэвээрээ. Утасны нэр үзүүрээс барьж яваад хаана нь ч юм алдчихлаа. Олох л хэрэгтэй, сайн гэгч нь барьж аваад өөрийнхөө зүрхтэй хамт оёчмоор байна.

Гаран дээрээсээ алдчих гээд

Нэг зүйлийг нандигнан авч явна
Хэр удаан авч явснаа, бас цаашид
Хэр удаан авч явахаа
Огт мэдэхгүйгээр чимбайлан авч явна
Тэр зүйл маш тод өнгөтэй
Бүүр нүд алдам
Хэтэрхий тод
Заримдаа үүнээс нь болоод
Харж ч чаддаггүй
Гэхдээ түүнийг би
Авч явах л ёстой

Заримдаа хэтэрхий их
Халууныг ялгаруулна бас
Хэтэрхий хүйтнийг ч ялгаруулна
Бас их уйлна, уйлаад л байна
Ямар ч шалтгаангүй уйлна
Бас хэтэрхий их инээнэ,
Инээж байгааад бас л уйлна

Ингээд л чамайг гар дээрээсээ
Алдчих гээд эсвэл
Чи намайг алдчих гээд

Tuesday, April 5, 2016

Байхгүй зүйлийг өөрөө бий болгочихоод

Мэдэхгүй юм чиний энэ бодол
Миний энэ их ааш
Угаас огтоосоо ч огтлолцохгүй байж мэдэх
Хоёр утсыг албаар түлхчихсэн ч юм шиг

Угаас байхгүй байсан зүйлийг
Ширхэг ширхэгээр нь өрсөөр байгаад
Уул овоо шиг болгочихоод
Өөрөө чи залхах

Заримдаа чиний судасны лугшилт
Миний зүрхний цохилттой хоршихоо байчих

Хатуужилтай бай

Хатуужилтай бай
Бас дахин хатуужилтай бай
Угаас утгагүй, сүнсгүй хүмүүсээс болж
Тэдний арчаагүй, өчүүхэн байдлаас болж
Дуслын чинээ сайхан сэтгэлгүйн төлөө
Уйлж суух нь хайран хэрэг
Шаналж суух нь дэндүү харамсалтай хэрэг

Тэвчээртэй бай
Хатуу бай
Төмөр мэт бай
Уулс мэт бай

ингэж дахин дахин хэлээд хэлээд гарын алга хөлрөөд, зүрхний цохилт хурдсаад, нүднээс нулимс урсаад ЯАЖ БИ БОЛИУЛАХ ВЭ