Tuesday, April 5, 2016

Хатуужилтай бай

Хатуужилтай бай
Бас дахин хатуужилтай бай
Угаас утгагүй, сүнсгүй хүмүүсээс болж
Тэдний арчаагүй, өчүүхэн байдлаас болж
Дуслын чинээ сайхан сэтгэлгүйн төлөө
Уйлж суух нь хайран хэрэг
Шаналж суух нь дэндүү харамсалтай хэрэг

Тэвчээртэй бай
Хатуу бай
Төмөр мэт бай
Уулс мэт бай

ингэж дахин дахин хэлээд хэлээд гарын алга хөлрөөд, зүрхний цохилт хурдсаад, нүднээс нулимс урсаад ЯАЖ БИ БОЛИУЛАХ ВЭ

1 comment:

  1. Ийм эмзэгхэн найзыг маань араатан шиг робот шиг хүмүүс дунд байлгаж яаж чаджээна. Бурхан ахтай яриатай даа

    ReplyDelete