Sunday, June 19, 2016

Зуны бүгчим халуунд

Зуны бүгчим халуунд
Би хамаг арьсаа гуужуулаад
Тэр хүмүүс шиг
Улаан арьстай явахаар шийдэв
Тэд өвдөггүй нь, уйлдаггүй нь
Ийм л учиртай байж
Хэн ч довтолсон
Тэднийг хамгаалах
Инээд, хөндий хүйтэн амьсгал
Огтоос цохилдгүй мэт зүрх
Угаас хайрлаж үзээгүй сэтгэл
Энэ бүгд л байж
Тэгээд л шархаддаггүй байж

Одоо би тэдний нэг болсон...


No comments:

Post a Comment