Thursday, October 27, 2016

Гунигтай байна гэж хэнд хэлэх вэ

Гунигаа хугаслах хүн байна уу
Хүрээд ирээч
Энэ хавиар бүгд явчихаж
Тамхиа хувааж татах
Дарсаа хамттаа шимэх
Хүн надад хэрэгтэй байна

Ганцаардал гэж ийм зүйл байдаг байх нь
Гунигтай байна гэж хэлэх хүнгүй байх юм байна
Уйлмаар байсан ч нулимсаа залгих юм байна
Урдаас чинь хараад инээж чадах зориг юм байна

Тэднийг би санахгүй байна
Ганцаардаад үхэх гээд байгаадаа
Үгүйлж, харааж, өөрийгөө зүхэж, бас өрөвдөж байгаа юм

Бүх хүн чамруу чичилж байхад би уйлахгүй байхыг
Бүх хүн чамайг гүтгэж байхад би урвайхгүй байхыг 
Би чамайг явснаас хойш сурчээ