Хүрээд ирээч
Энэ хавиар бүгд явчихаж
Тамхиа хувааж татах
Дарсаа хамттаа шимэх
Хүн надад хэрэгтэй байна
Ганцаардал гэж ийм зүйл байдаг байх нь
Гунигтай байна гэж хэлэх хүнгүй байх юм байна
Уйлмаар байсан ч нулимсаа залгих юм байна
Урдаас чинь хараад инээж чадах зориг юм байна
Тэднийг би санахгүй байна
Ганцаардаад үхэх гээд байгаадаа
Үгүйлж, харааж, өөрийгөө зүхэж, бас өрөвдөж байгаа юм
Бүх хүн чамруу чичилж байхад би уйлахгүй байхыг
Бүх хүн чамайг гүтгэж байхад би урвайхгүй байхыг
Би чамайг явснаас хойш сурчээ
No comments:
Post a Comment