Monday, September 4, 2017

Явах шалтаг уу?

Нэг тийм утгагүй үйл явдал боллоо. Хэн нэгний төлөө юмуу эсвэл би өөрийнхөө төлөө ч юмуу таныг дуудсан. Та ирээгүй, ирэхгүй гэсэнд чинь уурласан, та ч бас уурласан. Гэхдээ энэ нэг их удахгүй гэж бодсон. Гэхдээ удах бололтой. Магадгүй таныг явуулах, жинхнээсээ явуулах цаг үе ч байж мэднэ. Асар их гунигтай байна. Уйлмаар байна. Гэхдээ энэ таны үнэхээр хүссэн зүйл чинь гэвэл...

Миний амьдрал тэр чигтээ дүр эсгэсэн, хэн нэгний төлөө, хуурамч зүйлс юм. Нэг хүний өмнө насан туршдаа үүрэх хариуцлагаа бодоод энэ чигээрээ амьдрах уу. Түүнийг бас явуулах шалтаг надад олоод өгөөч.

Бүгдийг явуулъя...

/Хамгийн сүүлд уйлахдаа үхлийн тухай бодоогүй цор ганц тохиолдол байв./

No comments:

Post a Comment