Wednesday, October 25, 2017

Шинэ бөгөөд хуучин

Учиргүй их тамхи татмаар
Утаан дунд нь мансуурмаар
Гашуун амтыг нь тамшаалан амсмаар
Та надад тэгэж л их үгүйлэгдэж байна

Өөрөөр таныг харах, таныг үнэрлэх арга алга
Тамхи л надад таныг орлож байна

Хэзээ ч эхлээгүй зүйлсийг
Дуусгаж, энд би
Сүүлийн тамхиа асааж байна

Та миний сайхныг олж хараагүйд
Бүүр нэг ч удаа ширтээгүйд
Өөрт нь хичнээн ер бусын эмэгтэй дурлачихаад байгааг анзаараагүйд,
мэдэхийг ч хүсээгүйд
Үхтлээ харамсаж
Дотор минь бачууран базалж байна

Огтоос юу ч эхлээгүйд, яагаад ч догдлоогүйд
Сэтгэл нь хөдлөөгүйд, яаж ч болохгүй байсанд
Шаналж байна,

Тэр бүрхэг өдрийн тэнгэр миний өмнөөс харуусан уйлсансан







No comments:

Post a Comment