Tuesday, January 23, 2018

Мэлхийн ордны хайр татам эмэгтэйдээ



Тэр нэг тийм гэж тодорхойлогдохгүй үзэсгэлэнтэй,
Эрэгтэй хүнд эмэгтэй хүн ингэж л харагдвал үзэсгэлэнтэй байх гэмээр үзэсгэлэнтэй
Би сайн мэдэхгүй юм, түүнийг ширтээд суухад би өөрийгөө хайртай эмэгтэйгээ харж байгаа эрэгтэйг дүрд орсон мэт санагддаг.

Юуг ч юм яриад суухад яагаад ч юм нүдэнд чинь нулимс цийлэгнэхийг нь
Хорвоогийн харцуулыг хуйлруулаад үсээ шидлэхийг нь
Хачин гэмээр дэндүү хачин занг нь
Үнэнтэйгээ нүүр тул гэж хэлэхийг нь
Бүгдийг нь хайрламаар...

Муурны эзний хүсэл

Юу ч хүсэхгүй, мэдрэхгүй, оршихгүй.
Энэ биеийн жаргал байж болох, гэвч сэтгэл, оюун санаа нэг насных биш бол яаана.
Хэдэн мах, яснаас салсан ч хаа сайгүй хэрэн хэсүүчилж, үзэх үзэхгүй, дургүйгээ харвал яаана.
Энэ саарал хорвоогоос салах тийм ч амар биш байх
Үдүүлж зовохоор
Үдэж гунихарсан нь амар мэт...
By 

Хайрламаар

Хайр ундраад
Чамайг харахаар

Чиний доторх гоо үзэсгэлэнг
Чиний доторх далайн давалгааг
Чиний доторх уулсыг, үүлсийг
Чиний доторх борооны дуслуудыг
Би бүгдийг нь харсан...

Wednesday, January 10, 2018

Тэр хүн ингэж хэлсэн


Тэр хүн ингэж хэлсэн:

Би хүнд чин сэтгэлээсээ хандаж чаддаггүй
Бүүр хэнд ч 

Бодох бүрт, санах бүрт зүрх зүсэм юм энэ үгс.

Чамтай хамт байхгүй өдрүүд
Байх байсан ч байгаагүй өдрүүд
Чиний болгоомжилсон, хичээгээгүй өдрүүд
Намайг зүрхнийхээ ойр мэдрээгүй өдрүүд
Цаг хугацаанд найдсан өдрүүд, тэр өдрүүд
Хэр удаан үргэжлэх вэ
Хэзээ чи надад зүрхээ гаргаж үзүүлэх вэ

Яавал чи жаргалтай байх вэ

Яавал чи жаргалтай байх вэ
Яавал би чамайг сэтгэл тайван байлгаж чадах вэ
Хамгийн чангаар хашгираал бүх үгээ залгилгүйгээр гаргаад
Бүх бодлоо уйлж байгаад бүгдийг хэлээд
Би явчихмаар байна үүрд
Хамгийн ихээр хувиа хичээгч учраас
Би үсэрлээ

Надад хэн ч байхгүй бол
Явахад хичнээн амар
Амттай хуушуур хийчихээд
Сүүлийн удаа шалаа угаачихаад
Би зүгээр л явлаа
Захиа ч үлдээхгүй
Хэнийг ч буруутгахгүй
Хэнээс ч уучлалт гуйхгүй
Би явлаа
Энэ л хамгийн зөв зам

Дүр эсгэж үхдэл шиг
Алхам бүртээ хутгаар сийчүүлж
Өөрийгөө дотроосоо үхэж байгаагаа
Харсаар байгаад амьдарч чадахгүй нь

Бүх бие минь хөндүүр
Шөнөжин зодуулсан мэт
Алхаж гишгих байтугай амьсгалахад ч бэрх байна
Чи намайг шөнөжин өдөржин тарчлааж
Чиний хажууд амьсгалах, амьд явах хэцүү юм


Би таныг бүтээсэн гэнэ

Би чиний яриаг сонсох дуртай,
Бүүр ямар ч сэдвээр байсан
Хэдэн цагаар ч хамаагүй

Бусдаас өөр өнцгөөс харж ярьдаг. Ухаалаг бас цэгцтэй. Ер нь өөр ертөнц. Энэ амьдралыг алган дээрээ дэлгэж тавьчихаад хажуугаас нь харж байдаг хүн. Магадгүй дээрээс нь ч юмуу. Тэр үед нь би өчүүхэн гэдгээ мэдэрдэг.
Таны үгээр тэжээгдэж, хэдэн өдөр амьдрах нь. Намайг өөр гэдэгт цор ганц итгэдэг хүн болохоор, бүүр чин сэтгэлээсээ намайг хайрлаж, дэргэд минь байдаг болохоор таньд би бүх л насаараа хайртай байх байх. 

Та л хэлсэн болохоор би ухаалаг бас өөр гэж итгэдэг
Та л хэлдэг болохоор би өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог

Таныг би бүтээсэн байсан ч 
Та намайг бүтээсэн байсан ч 
Энэ бол бурхны бидэнд хайртайг илэрхийлэх бэлэг юм. 

Дулаан тэврэлт

Түүний тэврэлт дулаан юм
Үүрд тэнд үлдмээр
Чамайг тайтгаруулаад
Дэргэд чинь баймаар
Чамайг бүүр ихээр хайрламаар байна

Чамаас би үнэртэж
Надаас чи үнэртэж
Ингээд үүрд мөнх
Гарыг чинь дэрлээд
Сүүлчийн амьсгалаа
Чамд хайртай гээд
Чиний дэргэд үлдээмээр байна