Tuesday, January 23, 2018

Мэлхийн ордны хайр татам эмэгтэйдээ



Тэр нэг тийм гэж тодорхойлогдохгүй үзэсгэлэнтэй,
Эрэгтэй хүнд эмэгтэй хүн ингэж л харагдвал үзэсгэлэнтэй байх гэмээр үзэсгэлэнтэй
Би сайн мэдэхгүй юм, түүнийг ширтээд суухад би өөрийгөө хайртай эмэгтэйгээ харж байгаа эрэгтэйг дүрд орсон мэт санагддаг.

Юуг ч юм яриад суухад яагаад ч юм нүдэнд чинь нулимс цийлэгнэхийг нь
Хорвоогийн харцуулыг хуйлруулаад үсээ шидлэхийг нь
Хачин гэмээр дэндүү хачин занг нь
Үнэнтэйгээ нүүр тул гэж хэлэхийг нь
Бүгдийг нь хайрламаар...

1 comment:

  1. Миний нүдээр түүнийг хардаг болоосой гэдэг шиг. Чиний нүдээр хардаг болоосой.. тэхдээ бүгд биш ээ кк

    ReplyDelete