Thursday, January 10, 2019

Удахгүй

Чамаас болж би зургандаа дуртай болж, бас
Чамаас болж би зураг дарахаа больсон
Чамаас болж би юм бүхэнд сониуч болсон, бас
Чамаас болж би юуг ч сонирхохоо байсан

Бүхнийг авахыг хүссэн ч, бас
Бүхнийг хаяж сурсан

Өөрийгөө хичнээн өрөвдөлтэйг мэдэрч, бас
Хичнээн харгис хүн гэдгээ ч мэдсэн

Уйлмаар санагдсан, уйлсан, уйлахаа хэзээ ч зогсохгүй өдрүүд айсуй

No comments:

Post a Comment