Миний энэ амьдрал, би өөрөө, бас дэргэдэх хамгийн ойр хүн
Юуг ч өөрчилж чадахгүй юм байна, юу ч өөрчлөгдөхгүй юм байна
Хий дэмий л хүчлэх, шаналах, шархирахаас наашгүй
Энэ хугацаанд би 10 насаар хөгширчихлөө
Хэдхэн өдөрт
Толинд 40 настай эмэгтэй өөдөөс ширтэнэ
Дотор минь 60 настай хэзээ мөдгүй үхэхээ хүлээсэн хүн мэдрэгдэнэ
Зарим зүйлсийг өөрөөр хийх гэж үзээд, энэ бүгд эцэстээ хий хоосон зүйл гэдэг нь бүүр л их батлагдаад
Өглөө босно хоол иднэ, унтана, хоол иднэ, хэд гурав үг хүмүүстэй ярилцана,
Би өмнө миний хаана тийм их эрч хүч, гэрэл байсан юм болоо
Би их залуу байж
Энэ чигээрээ хэдэн жил юу ч өөрчлөгдөхгүй хэвээр байх байх
Monday, August 29, 2016
Sunday, August 28, 2016
Үлдсэн бүсгүйд
Тэгтлээ их хайрласан билүү
Тийм их хайртай байсан билүү
Чамайг байхгүйд нар нар шиг биш байна
Чамайг байхгүйд сар ч сар шиг биш байна
Бороо ч орохгүй, салхи ч салхилахгүй байна
Үхтлээ санаж, үхтлээ үзэн ядаж байна
Ийм хэцүү гэж чи хэлээгүй
Хар дарсан зүүд, өдрүүд
Тамхины утаа ч намайг тайвшруулахгүй байна
Үлдсэн бүсгүй үхтлээ айж байна
Юугаар тэжээгдэж амьдрах вэ гэнэ
Тийм их хайртай байсан билүү
Чамайг байхгүйд нар нар шиг биш байна
Чамайг байхгүйд сар ч сар шиг биш байна
Бороо ч орохгүй, салхи ч салхилахгүй байна
Үхтлээ санаж, үхтлээ үзэн ядаж байна
Ийм хэцүү гэж чи хэлээгүй
Хар дарсан зүүд, өдрүүд
Тамхины утаа ч намайг тайвшруулахгүй байна
Үлдсэн бүсгүй үхтлээ айж байна
Юугаар тэжээгдэж амьдрах вэ гэнэ
Thursday, August 25, 2016
Гуниг- Өвчин
3 жил 4 жил бүүр тэрнээс урт хугацааны энэ их гуниг утга учиртай, гоо сайханлаг эрхэмсэг зүйл гэж бодож явсан минь эндүүрэл байж.
Дуртайдаа эсвэл угаасаа ийм хүн учраас ингэж их гунигладаг байх гэж бодтол энэ зүгээр л нэг өвчин байж.
Яасан их гунигтай вэ?
Дуртайдаа эсвэл угаасаа ийм хүн учраас ингэж их гунигладаг байх гэж бодтол энэ зүгээр л нэг өвчин байж.
Яасан их гунигтай вэ?
Эрүүл хүний бичлэг
Утга учиргүй мэт санагдах тэр харцны цаана
Асар их утга учир байсныг сүүлд мэдээд
Гүнзгий гэгч санаа алдав
Subscribe to:
Posts (Atom)