Monday, August 29, 2016

Юу ч өөрчдөгдөхгүй юм байна

Миний энэ амьдрал, би өөрөө, бас дэргэдэх хамгийн ойр хүн
Юуг ч өөрчилж чадахгүй юм байна, юу ч өөрчлөгдөхгүй юм байна
Хий дэмий л хүчлэх, шаналах, шархирахаас наашгүй

Энэ хугацаанд би 10 насаар хөгширчихлөө
Хэдхэн өдөрт
Толинд 40 настай эмэгтэй өөдөөс ширтэнэ
Дотор минь 60 настай хэзээ мөдгүй үхэхээ хүлээсэн хүн мэдрэгдэнэ

Зарим зүйлсийг өөрөөр хийх гэж үзээд, энэ бүгд эцэстээ хий хоосон зүйл гэдэг нь бүүр л их батлагдаад

Өглөө босно хоол иднэ, унтана, хоол иднэ, хэд гурав үг хүмүүстэй ярилцана,
Би өмнө миний хаана тийм их эрч хүч, гэрэл байсан юм болоо
Би их залуу байж
Энэ чигээрээ хэдэн жил юу ч өөрчлөгдөхгүй хэвээр байх байх


No comments:

Post a Comment