Sunday, August 28, 2016

Үлдсэн бүсгүйд

Тэгтлээ их хайрласан билүү
Тийм их хайртай байсан билүү

Чамайг байхгүйд нар нар шиг биш байна
Чамайг байхгүйд сар ч сар шиг биш байна
Бороо ч орохгүй, салхи ч салхилахгүй байна

Үхтлээ санаж, үхтлээ үзэн ядаж байна
Ийм хэцүү гэж чи хэлээгүй

Хар дарсан зүүд, өдрүүд
Тамхины утаа ч намайг тайвшруулахгүй байна

Үлдсэн бүсгүй үхтлээ айж байна
Юугаар тэжээгдэж амьдрах вэ гэнэ

No comments:

Post a Comment