Тэднийг бүгдийг нь намайг шархлуулсан тоогоор нь хутгалаад, цус нь урсаж байгааг харж, тэдний цус яагаад ийм үзэсгэлэнтэй биш байгааг гайхан харж зогсохдоо тэднийг хэрэггүй ч байхгүй болгочихов уу гэж эргэлзэв.
Гэхдээ тэдний алдаа бол хөөрхийлэлтэй, хүний доог тохуу болсон, хэзээ ч үнэлэгддэггүй, ичгүүр сонжуургүй, элэг эмтрэм харамсаар амьдарсан нь.
Тэднийг ахиж зовохыг харж чадахгүйдээ, би бас дахин тэдний өмнөөс харамсахгүйдээ хамгийн зөв, ухаалаг аргыг хэрэглэсэн нь энэ байв.
тайван байх арга зам минь
Wednesday, January 25, 2017
Wednesday, January 11, 2017
Инээж байгаад зөндөө уйлсан
Надтай ойр байгаа, байх гэсэн, байсан бүх зүйлийг үзэн ядаж байна
Энэ бүх цаг хугацаанд миний дэргэд хэн ч үлдсэнгүй, яг л бүгд чөтгөрөөс зугатаж байгаа мэт.
Тэдний сайн сайхны төлөө зөндөө уйлжээ, инээж байгаад уйлсан байна.
Өчигдрөөс ийм захидал иржээ:
Чиний алдсан цаг хугацаа, чиний харж чадаагүй тэдний итгэл,
чиний тэдэнд зориулах ёстой байсан сэтгэл, энэ бүгд чиний буруу.
Өөрийгөө бас хайрлаагүй нь чиний буруу, өөртөө хатуу хандаж чадаагүй нь ч чиний буруу.
Юу алдсанаа ойлгох, юуг алдахгүй байх ёстойг ухаарахад хэр их цаг хугацаа хэрэгтэй бол?
Хүмүүсийн дэргэд, хамаг биеэ барьж, зүгээр байгаа мэт амьсгалах үхэхээс ч дор санагдах юм.

Subscribe to:
Posts (Atom)