Wednesday, January 11, 2017

Инээж байгаад зөндөө уйлсан

Надтай ойр байгаа, байх гэсэн, байсан бүх зүйлийг үзэн ядаж байна
Энэ бүх цаг хугацаанд миний дэргэд хэн ч үлдсэнгүй, яг л бүгд чөтгөрөөс зугатаж байгаа мэт.
Тэдний сайн сайхны төлөө зөндөө уйлжээ, инээж байгаад уйлсан байна.

 Өчигдрөөс ийм захидал иржээ:
Чиний алдсан цаг хугацаа, чиний харж чадаагүй тэдний итгэл,
чиний тэдэнд зориулах ёстой байсан сэтгэл, энэ бүгд чиний буруу.
Өөрийгөө бас хайрлаагүй нь чиний буруу, өөртөө хатуу хандаж чадаагүй нь ч чиний буруу.

Юу алдсанаа ойлгох, юуг алдахгүй байх ёстойг ухаарахад хэр их цаг хугацаа хэрэгтэй бол?

Хүмүүсийн дэргэд, хамаг биеэ барьж, зүгээр байгаа мэт амьсгалах үхэхээс ч дор санагдах юм.



No comments:

Post a Comment