Saturday, May 20, 2017

Хайр гэж юу вэ?

Хайр хэр чухал зүйл вэ
Огтоосоо ч хүндлэхгүй байх, энэ нь зарим талаараа миний буруу байсан ч, зүгээр ер нь би буруутай байсан ч, хайртай бол
Хүн ер нь юунд сэтгэл хангалуун байж, аз жаргалтай байдаг вэ?
Хэзээ хамгийн сүүлд өөрийгөө ингэж их өрөвдлөө


Салхи салхилсан ч огтхон ч хөдлөхгүй байхыг
Чих өвтгөм тэр хашгираанд чихээ таглахгүйгээр сонсохыг
Зүрх минь дусал дуслаар урсаж үгүй болохыг
Итгэл найдвар минь үнс нурам болж буйг харахыг
Би бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд маш сайн сурчихаж


Зөөлөн байсан өөрийгөө хэр хатуу хүн болсныг харах бас л ялгаагүй өрөвдмөөр юм

Анх яаж инээмсэглэдэг байсныг, миний нүдэн доторх тэр гэрлийг, түүний цаана нуугдаж байсан тэр их хайрыг, түүнийг харж байсан тэр харцыг энэ бүгдийг санадаг болов уу?




Friday, May 12, 2017

Хэний хажууд

Би нэг хүнд ер нь бол Эзолдоо
маш их талархаж явдаг. Магадгүй энэ насандаа ч төлж дуусахааргүй өртэй байх.

Бүх эмэгтэйчүүдээс ингэж асуумаар:
"Та хэний хажууд байхдаа өөрийгөө хамгийн сайхан эмэгтэй гэж боддог вэ?"

Намайг хэзээ ч гуниглуулж байгаагүйдээ ч юмуу хамгийн хэрэгтэй зүйлс түүнээс ундарч байдаг болохоор ч тэр юмуу.

Таньд би үргэлж хайртай байна.
Та яг л хэзээ ч хуучрашгүй сонгодог хөгжим, магадгүй пянз тоглуулагч, би тэр хуучны пянз нь байх.

Нам гүмхэн орчинд таныг өдөржин ширтээд юу ч ярихгүй суухсан
Таньд юу ч хамаагүй чалчихыг минь тэвчээртэй сонсоход чинь зүгээр тэвэрчихээд хаашаа ч явуулахгүй байхсан.


Хэн хэн нь хэн хэндээ маш их хэрэгтэй ч юм шиг
Хэн хэн нь хаана яаж яваад таарсандаа бурханд талархмаар ч юм шиг

Миний юунд дуртайг, түүндээ яагаад дуртай байдгийг, яагаад зарим зүйлсд тэгтлээ их бухимддагийг, заримдаа тэгтлээ их хөөрдгийг минь хамгийн сайн мэддэг болохоор
Тольдох бүрдээ өөрийгөө үрчлээг тоолох намайг, анх уулзсан шигээ тэр залуухан хэвээр байгаа гэж итгүүлдэг болохоор
Ийш тийшээ, өнгө содон зүйлсрүү үсчих бүрд минь намайг тэр хэвээрээ хүлээсээр байдаг болохоор
Дотор минь амьдрах Ториг үргэлж тэжээж, өгсөж, амьдруулж, түүнийг орхих боломж олгодоггүй болохоор

Намайг, миний жинхэнэ мөн чанарт хамгийн гүн нэвтэрсэн, тэр доторх хүнд хязгааргүй хайртай, хэзээд миний хамгийн дуртай хүн байдагт тань би хязгааргүй их хайртай шүү.

Thursday, May 4, 2017

Өөрийгөө хүчилж байгаа юу

Удаан уулзсангүй шүү блогхон минь

Их л бодлоо, бичихгүй байх гэж, бичих ёсгүй гэж, анхнаасаа л бичихгүй байх байсан гэж, одоо
бичихээргүй болсон гэж.

Гэхдээ, хүчилсэн хэрэг ч юм шиг.

Үхэхэд сайхан тэр бүрхэг өдрийн тухай,
Аугаа их сүнслэг инди фолк дуунуудын тухай
Надтай хамт дуу аялах тамхины уугисан утааны тухай
Тэр хүний уншиж өгдөг шүлэгний тухай

Би яахан бичихгүй байх гэж

Энэ их асгараад байгаа мэдрэмжийг би баглаад, оёод, түгжээд, усанд живүүлж, загалмайнд цовдолсон ч байсаар л байх, магадгүй энэ намайг илэрхийлэх, миний цор ганц үнэн мөн чанар минь ч юм шиг.

Мэдрэмжийн ертөнцийг хуурмаг зүйлс гээд, төсөөлөл гээд, хий хоосон зүйлс гээд, жинхэнэ би биш, дүр эсгэлт гээд хичнээн тэгэж хэлээд ч би энд миний дотор тэр энд минь байсаар байна.

Алдахгүй байх гэж, төгс байх гэж, гутрахгүй байх гэж, бүх зүйлээс өөртөө хамгаалалт бий болгосон ч тэр хамгаалалт өөрөө хийсвэр зүйл байсан ч юм шиг.

Юутай ч би даараад байна, яг одоо