Thursday, May 4, 2017

Өөрийгөө хүчилж байгаа юу

Удаан уулзсангүй шүү блогхон минь

Их л бодлоо, бичихгүй байх гэж, бичих ёсгүй гэж, анхнаасаа л бичихгүй байх байсан гэж, одоо
бичихээргүй болсон гэж.

Гэхдээ, хүчилсэн хэрэг ч юм шиг.

Үхэхэд сайхан тэр бүрхэг өдрийн тухай,
Аугаа их сүнслэг инди фолк дуунуудын тухай
Надтай хамт дуу аялах тамхины уугисан утааны тухай
Тэр хүний уншиж өгдөг шүлэгний тухай

Би яахан бичихгүй байх гэж

Энэ их асгараад байгаа мэдрэмжийг би баглаад, оёод, түгжээд, усанд живүүлж, загалмайнд цовдолсон ч байсаар л байх, магадгүй энэ намайг илэрхийлэх, миний цор ганц үнэн мөн чанар минь ч юм шиг.

Мэдрэмжийн ертөнцийг хуурмаг зүйлс гээд, төсөөлөл гээд, хий хоосон зүйлс гээд, жинхэнэ би биш, дүр эсгэлт гээд хичнээн тэгэж хэлээд ч би энд миний дотор тэр энд минь байсаар байна.

Алдахгүй байх гэж, төгс байх гэж, гутрахгүй байх гэж, бүх зүйлээс өөртөө хамгаалалт бий болгосон ч тэр хамгаалалт өөрөө хийсвэр зүйл байсан ч юм шиг.

Юутай ч би даараад байна, яг одоо

No comments:

Post a Comment