Friday, May 12, 2017

Хэний хажууд

Би нэг хүнд ер нь бол Эзолдоо
маш их талархаж явдаг. Магадгүй энэ насандаа ч төлж дуусахааргүй өртэй байх.

Бүх эмэгтэйчүүдээс ингэж асуумаар:
"Та хэний хажууд байхдаа өөрийгөө хамгийн сайхан эмэгтэй гэж боддог вэ?"

Намайг хэзээ ч гуниглуулж байгаагүйдээ ч юмуу хамгийн хэрэгтэй зүйлс түүнээс ундарч байдаг болохоор ч тэр юмуу.

Таньд би үргэлж хайртай байна.
Та яг л хэзээ ч хуучрашгүй сонгодог хөгжим, магадгүй пянз тоглуулагч, би тэр хуучны пянз нь байх.

Нам гүмхэн орчинд таныг өдөржин ширтээд юу ч ярихгүй суухсан
Таньд юу ч хамаагүй чалчихыг минь тэвчээртэй сонсоход чинь зүгээр тэвэрчихээд хаашаа ч явуулахгүй байхсан.


Хэн хэн нь хэн хэндээ маш их хэрэгтэй ч юм шиг
Хэн хэн нь хаана яаж яваад таарсандаа бурханд талархмаар ч юм шиг

Миний юунд дуртайг, түүндээ яагаад дуртай байдгийг, яагаад зарим зүйлсд тэгтлээ их бухимддагийг, заримдаа тэгтлээ их хөөрдгийг минь хамгийн сайн мэддэг болохоор
Тольдох бүрдээ өөрийгөө үрчлээг тоолох намайг, анх уулзсан шигээ тэр залуухан хэвээр байгаа гэж итгүүлдэг болохоор
Ийш тийшээ, өнгө содон зүйлсрүү үсчих бүрд минь намайг тэр хэвээрээ хүлээсээр байдаг болохоор
Дотор минь амьдрах Ториг үргэлж тэжээж, өгсөж, амьдруулж, түүнийг орхих боломж олгодоггүй болохоор

Намайг, миний жинхэнэ мөн чанарт хамгийн гүн нэвтэрсэн, тэр доторх хүнд хязгааргүй хайртай, хэзээд миний хамгийн дуртай хүн байдагт тань би хязгааргүй их хайртай шүү.

1 comment:

  1. Өөр юу хэрэгтэйм юм... тийм биздээ

    ReplyDelete