Thursday, May 31, 2018

Чиний дэргэдээс холдож чадахгүй нь

Чиний тэр их инээд
Чиний тэр их хайр
Чамаас цацрах гэрэл
Намайг барьц алдуулдаг харц

Чамд хайртай гэж хэзээ ч хэлэхгүйг минь
Чамайг санааад үхэх гэж байна гэж хэзээ ч бичихгүйг минь
Мэддэгтээ чи намайг хайрлаж
Намайг аргадаж, зүгээр тэвэрдэг байсан

Өчнөөн уйлсан нулимсыг чинь
Бүгдийг төлж дуустлаа
Чиний дэргэд үлдэнэ


No comments:

Post a Comment