Tuesday, June 19, 2018

Чамайг хайрлах мянган шалтгаан бий

Чамайг хайрлахад энэ нас минь ч багадаж
Чамайг хайрлахад энэ бие минь ч хүрэхгүй мэт
Чамайг ширтээд суухад хэдэн зуун ч хангалтгүй санагдаж
Чамайг энэ чигээр нь үүрд дэргэдээ үлдээхсэн



Чамайг хайрладаг миний хайрын тухай
Огт танихыг, мэдэхийг, ойлгохыг хүсдэггүй ч
Чамайг хайрлах мянган шалтгааныг
Чамд би өдөр бүр шивнэнэ


No comments:

Post a Comment