Хайртай гэж хэлэхгүй байсан ч, эсхүл
Хэзээ ч хайртай болохгүй байсан ч
Чи миний дэргэд үлдсэн цаг хугацаа
Намайг үлдээч гэсэн чиний харц
Надтай хамт өнгөрүүлсэн дурсамжууд
Хэний ч мэдэхгүй газарлуу
Хичнээн олон удаа очсон аяллууд
Нүдээ аниад үнссэн чиний үнсэлтүүд
Чангаас чанга тэвэрсэн тэврэлтүүд
Надад зориулж зурсан зургууд
Миний төлөө дуулсан аялгуунууд
Хамтдаа амьсгаа дарах хүлээсэн мөчүүд
Хамтдаа инээгээд алхсан гудамжнууд
Хамтдаа бүтээсэн дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд
"Хайртай" гэдэг үгийг ч орлохоор тийм их агууламжтай
No comments:
Post a Comment