Жинлүүр, Хумх, Ихэр
Агаар махбод
Юу хэлэх үү, Жинлүүрт Хумх дуралжээ. Түүний үс, амьдрах хэв маяг бүгд таалагддаг. Гэвч хайрласнаа хүлээн зөвшөөрч чадахгүй л байлаа. Жинлүүр бол яах аргагүй сайхан хүн. Тэд гадуур зугаалж, амттан идэж, элдэвийг ярилцана. Гэвч Жинлүүр өөр хүнд хайртай.....
Хумх Жинлүүрийг таалж байх үедээ түүний дуртай юм бүрт дуртай болжээ. Тэр яг л Жинлүүр мэт ярьж, бичиж, амьдрана. Тэр л өөрийнх хувьд төгсийн илэрхийлэл.
Хумхыг Жинлүүрийн нэг дуураймал болохыг мэдэлгүй Ихэр дурлана. Бас л дурласнаа хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэр өөр хүнд хайртай ч бас Хумхад хайртай болсон. Тэд гадуур зугаалж, амттан идэж, элдэвийг ярилцана. Гэвч Хумх Ихэрийг гомдооно. Сэтгэл илэрхийллийг нь гутаана. Доромжилно. Ихэр ч бас ихэнхи зүйлийг буруу ойлгож байснаа ойлгоно. Гэвч буруу ойлгож байсандаа, сэтгэл илэрхийлэл байсанд хэзээ ч харамсаагүй. Сэтгэл илэрхийлэл бол хүн байхын утга учир, амьдралын амт. Инээмсэглэх, гуниглах шалтгаан. Хамт байхыг хүссэн хүсэл нь гэмт хэрэг болсон. Бүх зүйл ингээд дууссан. Төгсөлд нь Ихэр ч бас Хумхын нэг хэлбэр болох шиг. Тэр л төгс мэт, түүн шиг амьдарч амьсгалмаар. Түүний сонсдог, уншдаг, ярьдаг бүхэн гоё санагдана. Төсөөлөгдөөгүй, төсөөлөөгүй, төгсгөл, түүнд хандалт, итгэж чадамгүй, гомдмоор байсан ч үзэн ядаагүй,
Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Wednesday, January 29, 2014
Friday, January 17, 2014
Инээмсэглэл надад зохихгүй байна
Чамаас болж би инээж ч чадахаа байчих. Гэвч ингэх шалтгаан ч атугай байгаад баярлах.
Ямартай ч үзэн ядахгүй байна.
Өөртөө л...
Ямартай ч үзэн ядахгүй байна.
Өөртөө л...
Monday, January 13, 2014
Яаж ч ойлгох ёстой юм
Хэн нэгний тухай хамгийн сайхан, бас гэгээн бодлууд, түүний сэтгэлийг нь шархлуулах байтугай багахан хөндүүр өгөхөөс ч хайрласан, ариун нандин бүхний бэлэгдэл, цэвэр үнэнч сэтгэл, үнэн төрх, зүгээр л хамгийн том итгэл, хүндлэл зэрэг оршсон сэтгэл доторх хүний илэрхийлэл бүүр ор үндсээрээ өөрчлөгдөх үнэхээр бачууруулам байдаг юм байна.
Хамгийн их хайр хамгийн их үзэн ядалтаар дуусах, гомдол, үл итгэл, хайрласан сэтгэлийг ч байж болох зүйлээр хүлээж авч чадахгүй хувиа хичээлт, доромжлол яаж итгэхэв дэ, яаж ч ойлгохов...

Thursday, January 9, 2014
Шалтгаангүй инээмсэглэл
Олон хүний дунд амьсгална, гэхдээ амьдраагүй, тэдний дунд оршоогүй, бие тэдний дунд сэтгэл оюун ухаан биш.
Шалтгаангүй инээмсэглэнэ. Гэвч тэр нь хүйтэн.
Би дүр эсгэж сурч байх шиг. Уйлмаар байв ч инээж чадаж байна.
Тэдэн шиг, дургүй хүнтэйгээ инээгээд юм ярьж чадаж байна.
Өдөржин тэдэнтэй шаарлагагүй бол юм ярихгүй, тэднийх сонсохгүй байх нь сайхан. Чихэвчээр сонсогдох тэр дуутайгаа, тэр ертөнцөд гайхамшигтай.
Тэд хүмүүс мөртлөө надад араатан шиг санагдана. Эсвэл зүгээр л биенүүд, ямар ч сэтгэл зүрхгүй, гэвч араатанд ч сэтгэл буй за тэгэхээр тэд хүн дүрст робот.
Өглөө ирэх замдаа тэр чигтээ алга болчихмоор, хаашаа ч юм.
Ирснийхээ дараа хэнтэй ч ярьдаггүй, хүсдэггүй, ой гутам санагдана.
Ядаж чихэвч байгаад баярлана.
Амьдрах өөр арга зам байхгүйд бачуурна. Хүсээгүй орчиндоо үүрд мөнх байна гэдэгтээ бачуурна

Wednesday, January 8, 2014
Тамхи ба кофе
Сахаргүй, сүүгүй өтгөн хар кофе
Зууралдсан гашуун амт
Салахын аргагүй, бас тайвшрал
Тамхи ч бас зууралдсан гашуун амт
Тэднээс уйдамгүй
Зууралдсан гашуун амт
Салахын аргагүй, бас тайвшрал
Тамхи ч бас зууралдсан гашуун амт
Тэднээс уйдамгүй
Monday, January 6, 2014
Тийм гэхийн аргагүй
30 хүрэхээсээ өмнө хийж үзэх юмнуудыг жагсаалтын эхний 2-т байгаа зүйлсийг аль альнийг нь хийж үзлээ. Хэцүү бөгөөд маш сайхан мэдрэмж байх байх гэсэн бас тийм байсангүй.
Гэхдээ бас муугүй ээ. Дараа дахин хийхэд сайхан байж мэдэх л юм
Нээрээ миний амьдралыг өөрийнхөөрөө дүгнэх эрх чамд байхгүй шүү!!!
Чи өөрөө Үхэн үхтлээ жижигхэн жүжгэн амьдарлаа гунигтайхан үргэлжлүүл !!!

Friday, January 3, 2014
Мэдрэхийг хүссэн зүйлээ мэдрэх
Даарч байсан ч идэх энэ амттай зайрмагийг даарч байсан ч амталж чадахыг мэдрэмж гэдэг юм байна.
Өөр нэг хүний өгсөн мэдрэмж,,,, нээрээ л мэдэрмээр зүйлээ мэдэрч байж л утга учир байдаг шиг.
Тэр жаахан хүүхдийн бичсэнд догдолж сууснаас арай бодьтойгоор асуудалд хандаад насанд хүрсэн хүн шиг ахуйлаг бүхнээс таашаал аваад явах хэрэгтэй шиг.
Яахав эд зүйл бага зэрэг гуйвж хараад, тааз арай хурдан эргээд, тамхины утаа өрөөгөөр дүүрээд...
Ахуйлаг мөртлөө сайхан мэдрэмж....
Харамсахгүй байх хэрэгтэй. 6 насны зөрөөг юу ч бишээр хүлээж авч догдолсондоо харамсахгүй... Гэхдээ төсгөл нь яг нь л урьдых шиг би хэн ч биш байснаар дуусах. Өрөвдөлтэй.
Дуусах шиг. Найдвар итгэл, залуу насны гал дөл унтрах шиг.
Гэвч чамтай хамт байж хэзээ ч биелэхгүй зүйлийг мөрөөдөж баясаж байснаас яг одоо байгаагаараа энэ насаараа, энэ ахуйлаг амьдралаараа зориг гарган том хүн шиг амьдрах. Энэ нь харьцангуй сайхан юм байна.
Гэхдээ л бас л том болчихоод "чин сэтгэл" гэх зүйлд итгэсээр. Хамгийн ихээр бодит зүйл байж болохоор тохиолдол замрхан алга болж, зурагтан дээрх тоосыг алчуураар арчих шиг алга болчихоод байхад шаналсаар.
Бүх зүйл сайхан, сайхан л гэж бодоход сайхан.
Маргааш сайхан зүйл болно, бүх зүйл сайхан болно гэж бодоход л хангалттай. "Чи бол сэтгэл булаам эмэгтэй" итгэмээр байвал итгэ тэгээд л болоо. Хэн нэгэн "тэнэг хачин авгай" гэх нь хамаагүй, сэтгэл булаам гэдгийг чинь өөр хэн нэгэн хэлнэ. Ахуйлаг нэгэн хэлнэ.
Одоо байгаа бүхэндээ сэтгэл ханаж сайхан амьдрах. Харамсалгүйгээр.
Чи чадсан, чадна.
Чам шиг тийм сайхан уран цэцэн үггүй ээ, гэхдээ байна аа чи бол зүгээр дүр эсгэгч хулчгар. Харин би бол чин сэтгэлээсээ сэтгэл хөдлөлөөрөө байж чаддаг сайхан бүхнийг сайхан бүхнийг сайхан гэж бодоод инээмсэглэгч.
Чи ядаж бүтэн ч инээмсэглэж чаддаггүй. Чи бол хулчгар. Бусдаас үхтлээ айдаг.
Би одооноос сайхан бүхнийг сайхан л гэж хүлээж авна.

Subscribe to:
Posts (Atom)