Friday, January 3, 2014

Мэдрэхийг хүссэн зүйлээ мэдрэх

Даарч байсан ч идэх энэ амттай зайрмагийг даарч байсан ч амталж чадахыг мэдрэмж гэдэг юм байна.
Өөр нэг хүний өгсөн мэдрэмж,,,, нээрээ л мэдэрмээр зүйлээ мэдэрч байж л утга учир байдаг шиг.
Тэр жаахан хүүхдийн бичсэнд догдолж сууснаас арай бодьтойгоор асуудалд хандаад насанд хүрсэн хүн шиг ахуйлаг бүхнээс таашаал аваад явах хэрэгтэй шиг.
Яахав эд зүйл бага зэрэг гуйвж хараад, тааз арай хурдан эргээд, тамхины утаа өрөөгөөр дүүрээд...
Ахуйлаг мөртлөө сайхан мэдрэмж....
Харамсахгүй байх хэрэгтэй. 6 насны зөрөөг юу ч бишээр хүлээж авч догдолсондоо харамсахгүй... Гэхдээ төсгөл нь яг нь л урьдых шиг би хэн ч биш байснаар дуусах. Өрөвдөлтэй.
Дуусах шиг.  Найдвар итгэл, залуу насны гал дөл унтрах шиг.
Гэвч чамтай хамт байж хэзээ ч биелэхгүй зүйлийг мөрөөдөж баясаж байснаас яг одоо байгаагаараа энэ насаараа, энэ ахуйлаг амьдралаараа зориг гарган том хүн шиг амьдрах. Энэ нь харьцангуй сайхан юм байна.
Гэхдээ л бас л том болчихоод "чин сэтгэл" гэх зүйлд итгэсээр. Хамгийн ихээр бодит зүйл байж болохоор тохиолдол замрхан алга болж, зурагтан дээрх тоосыг алчуураар арчих шиг алга болчихоод байхад шаналсаар.
Бүх зүйл сайхан, сайхан л гэж бодоход сайхан.
Маргааш сайхан зүйл болно, бүх зүйл сайхан болно гэж бодоход л хангалттай. "Чи бол сэтгэл булаам эмэгтэй" итгэмээр байвал итгэ тэгээд л болоо. Хэн нэгэн "тэнэг хачин авгай" гэх нь хамаагүй, сэтгэл булаам гэдгийг чинь өөр хэн нэгэн хэлнэ. Ахуйлаг нэгэн хэлнэ.
Одоо байгаа бүхэндээ сэтгэл ханаж сайхан амьдрах. Харамсалгүйгээр.
Чи чадсан, чадна.
Чам шиг тийм сайхан уран цэцэн үггүй ээ, гэхдээ байна аа чи бол зүгээр дүр эсгэгч хулчгар. Харин би бол чин сэтгэлээсээ сэтгэл хөдлөлөөрөө байж чаддаг сайхан бүхнийг сайхан бүхнийг сайхан гэж бодоод инээмсэглэгч.
Чи ядаж бүтэн ч инээмсэглэж чаддаггүй. Чи бол хулчгар. Бусдаас үхтлээ айдаг.
Би одооноос сайхан бүхнийг сайхан л гэж хүлээж авна.

No comments:

Post a Comment