Thursday, January 9, 2014

Шалтгаангүй инээмсэглэл

Олон хүний дунд амьсгална, гэхдээ амьдраагүй, тэдний дунд оршоогүй, бие тэдний дунд сэтгэл оюун ухаан биш.
Шалтгаангүй инээмсэглэнэ. Гэвч тэр нь хүйтэн.
Би дүр эсгэж сурч байх шиг. Уйлмаар байв ч инээж чадаж байна.
Тэдэн шиг, дургүй хүнтэйгээ инээгээд юм ярьж чадаж байна.
Өдөржин тэдэнтэй шаарлагагүй бол юм ярихгүй, тэднийх сонсохгүй байх нь сайхан. Чихэвчээр сонсогдох тэр дуутайгаа, тэр ертөнцөд гайхамшигтай.
Тэд хүмүүс мөртлөө надад араатан шиг санагдана. Эсвэл зүгээр л биенүүд, ямар ч сэтгэл зүрхгүй, гэвч араатанд ч сэтгэл буй за тэгэхээр тэд хүн дүрст робот.
Өглөө ирэх замдаа тэр чигтээ алга болчихмоор, хаашаа ч юм.
Ирснийхээ дараа хэнтэй ч ярьдаггүй, хүсдэггүй, ой гутам санагдана.
Ядаж чихэвч байгаад баярлана.
Амьдрах өөр арга зам байхгүйд бачуурна. Хүсээгүй орчиндоо үүрд мөнх байна гэдэгтээ бачуурна

No comments:

Post a Comment