Wednesday, January 29, 2014

Жинлүүр, Хумх, Ихэр

Жинлүүр, Хумх, Ихэр
Агаар махбод
Юу хэлэх үү, Жинлүүрт Хумх дуралжээ. Түүний үс, амьдрах хэв маяг бүгд таалагддаг. Гэвч хайрласнаа хүлээн зөвшөөрч чадахгүй л байлаа. Жинлүүр бол яах аргагүй сайхан хүн. Тэд гадуур зугаалж, амттан идэж, элдэвийг ярилцана. Гэвч Жинлүүр өөр хүнд хайртай.....
Хумх Жинлүүрийг таалж байх үедээ түүний дуртай юм бүрт дуртай болжээ. Тэр яг л Жинлүүр мэт ярьж, бичиж, амьдрана. Тэр л өөрийнх хувьд төгсийн илэрхийлэл.
Хумхыг Жинлүүрийн нэг дуураймал болохыг мэдэлгүй Ихэр дурлана. Бас л дурласнаа хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэр өөр хүнд хайртай ч бас Хумхад хайртай болсон. Тэд гадуур зугаалж, амттан идэж, элдэвийг ярилцана. Гэвч Хумх Ихэрийг гомдооно. Сэтгэл илэрхийллийг нь гутаана. Доромжилно.  Ихэр ч бас ихэнхи зүйлийг буруу ойлгож байснаа ойлгоно. Гэвч буруу ойлгож байсандаа, сэтгэл илэрхийлэл байсанд хэзээ ч харамсаагүй. Сэтгэл илэрхийлэл бол хүн байхын утга учир, амьдралын амт. Инээмсэглэх, гуниглах шалтгаан. Хамт байхыг хүссэн хүсэл нь гэмт хэрэг болсон. Бүх зүйл ингээд дууссан. Төгсөлд нь Ихэр ч бас Хумхын нэг хэлбэр болох шиг. Тэр л төгс мэт, түүн шиг амьдарч амьсгалмаар. Түүний сонсдог, уншдаг, ярьдаг бүхэн гоё санагдана. Төсөөлөгдөөгүй, төсөөлөөгүй, төгсгөл, түүнд хандалт, итгэж чадамгүй, гомдмоор байсан ч үзэн ядаагүй,
Төрсөн өдрийн мэнд хүргэе.

No comments:

Post a Comment