Friday, September 26, 2014

Уран бүтээл

Би түүний уран бүтээл
           Зурсан зураг
           Зохиосон хөгжим
           Тарьсан цэцэг

Tuesday, September 23, 2014

Амар амгалан

Санан суухуй, найзыгаа
Сайн байгааг чинь мэдэж байгаа
Би ч сайн байгаа
Уулзах хүсэлгүй дээ биш
Уулзалтгүй чи минь амар амгалан буйг
Уулзахгүй байсан ч холоос мэдэрч буй...


Чиний тухай бодох бүрд
Чамайг харсан мэт амар амгаланг мэдэрнэ
Чи тийм бурханлиг
Чи тийм ариун


Чиний дуугүй харцанд багахэн зэмлэл, басхүү урам
Би-г би-гээр нь хүлээн зөвшөөрөх ч санаа зовнил бас нуугддагийг
Мэддэг учраас
Чиний дэргэд үүрд үлдэхэд би бэлэн

to Emily

Monday, September 22, 2014

,,,,

Гараа зүснэ
Цус дусална

Цусыг минь сороод
Чи би болно

***

Friday, September 19, 2014

Цэцэг үхчихлээ

Үхэж буй цэцэг
Уйлж буй навч
Үхчихлээ тэр цэцэг


Сүүлийн судасны лугшилт
Сүүлийн зүрхний цохилт
Сүүлийн санаа алдалт
Сүүлийн дусал нулимс

Үхэж буй цэцгийг авч үлдэхийн тулд
Өөрөө би хэдэнтээ үхсэн ч
Цэцэг хэзээ ч сэхэхгүйн учир
Өөрөө хамт дуусах л ёстой болж

Уйлаад гуйгаад өөрийн хүслийг биелүүлсэн ч
Бүх зүйл цаг зуурын учир
Уйлалгүй, инээмсэглээд бүгдийг
Түүнийхээр байлгах ёстой болж

Thursday, September 18, 2014

Тархиа задлаад

Толгой заадлаараа, тархиныхаа хэсэг бүрээр салах нь.
Ингээд нэг мөсөн салчихвал гаран дээрээ дэлгэж тавиад
Хаана хаана юу байгааг харчих юмсан.
Хэрэггүй, санаа зовоосон асуудлууд, үйл явдлууд, хэн нэгнийг үзэн ядах мэдрэмжийг бий болгогч эд эсүүдийг бүгдийг нь аваад цэвэрлэчих юмсан.
Их л хөгжилтэй байх байх даа. Тархиа задалж үзэх, бүр сэрэл мэдрэмж, шаналууд зүрхэнд биш тархинд байгаа гэдэгт итгэлтэй байна. Бүүр хүнд хэрэггүй муу зүйлсээр дүүрчихсэн, цэвэрлэж авахын аргагүй байвал шинээр, цоо шинээр электрон тархи хийчихье. Түүнд гомдох, уурлах, үзэн ядах, шаналах, эргэлзэх, сул дорой байх, өөртөө итгэлгүй байх гэсэн бүх чанарууд байхгүй.
Тэр хайрлана, инээнэ, догдлоно, баярлана, бас өөртөө итгэлтэй байна.

Tuesday, September 16, 2014

Гараа зүсэн байж

Толь хагарсан ч эвлүүлэх гэж хичээсэн. Гараа зүсэн байж шүү дээ,
Найдварыг бүтэн болгох гэж, итгэлийг эргээд гэрэлтүүлэх гэж хамаг чадлаараа хичээсэн.

Магадгүй хэзээ нэгэн цагт би
-Ямар их зүйлийг хий дэмий тэвчээ вэ? гэж эсхүл
-Яасан жаахан зүйлд сэтгэлээр унаж, сөхөрч байв да? гэдгийн аль нэгнийг бодох байх.

Гэвч аль нь ирэхийг одоо мэдэхгүйгээс хойш гараа зүсэн байж толийг эвлүүлэх гэж оролдохгүй ээ.

Цусанд дуртай хүмүүс...

/Эдгэрч байсан юмсан/

Wednesday, September 10, 2014

Үхлийн төсөөлөл

Шөнийн цэнгээний газар эл хуль
Ганцаар архи хундаглан сууна
Сүүлчийн хундага архи
Сүүлчийн инээмсэглэл
Хамгийн сэтгэл хангалуун инээмсэглэл...


 /Инээмсэглэлтэй үхэл/

Tuesday, September 9, 2014

Хоосонгийн илэрхийлэл

Хоосонг яаж илэрхийлэх вэ, яаж дүрслэх вэ? Зурчихаад харж суувал дүүрэх болов уу ямар нэг зүйлээр, ямар өнгө хэрэгтэй вэ?
Цав цагаан, эсвэл дүнсгэр саарал, аль эсвэл бүүр тас хар. Хоосон учир ямар ч өгүүлэмж байхгүй, үйл явдал ч байхгүй, санаа ч байхгүй. Цор ганц өнгө биш өнгө. Хоёр өнгө эсвэл ямар нэг тод өнгө ороход л зураг өгүүлэгдээд эхэлнэ. Надад өнгө биш өнгө олж өгөөч.

Цаасан дээрх үсэгнүүд, өгүүлбэрийг уншаад яагаад юу ч ойлгохгүй байгаа тухайгаа 2 өдөр бодлоо. Сая л ойлгов. Нэг нэгээр нь дурсамжуудыг мартаж байгаа бололтой. Дөнгөж түрүүхэн уншаад өнгөрсөн зүйлсийнхээ нэг ч үг, үсгийг санахгүй.

Дурсамж бүр өнгө учраас тэд явсан бололтой.

Monday, September 8, 2014

Ахуйлаг таашаал

Сэтгэл хангалуун байх гэдэг ер нь юуны тухай ойлголт вэ?




Зүгээр л ахуйлаг бүхнээс таашаал авч сурах юмсан. Халуун наранд шарагдан байж дээврээ өөрийн гараар будчихаад дараа нь байшингаа инээмсэглэн харж суугаа тэр хүн шиг, газар ус шороо байгалын бүхнийг шинжлэн судалж гайхамшигтай бүхнийг нь мэдэрч суугаа бас тэр нэг хүн шиг. Гэрийнхээ хүнсийг цуглуулаад шатаар шуудайтай гурил үүрч гараад хувцасаа гөвж суухдаа аз жаргал мэдэрч буй тэр хүн шиг, гэртээ шинэ цахилгаан зуухтай болоод түүндээ амттай сайхан бялуу хийгээд гэрийнхнийгээ амтархан идэж суугааг хараад инээмсэглэж буй тэр нэгэн эмэгтэй шиг.

Гэртээ сууж байгаад ямар нэг зүйл шинээр хийж сурах, бодож олох, өөр зүйл хийх ер нь юу ч хийх хүсэл алга. Гэвч байгаа бүхнээсээ, эргэн тойрны сайхан бүхнээс таашаал авч сурмаар.

Арай хөнгөрөх ч юм билүү...

Энэ бүхэн мэдээж сэтгэлийн асуудал ч гэсэн яг одоо надад маш их итгэл найдвар, бас урам зориг хэрэгтэй байна. Сайхан зүйл ч сайхан санагдахгүй, энгийн л зүйл мэт санагдаж, муу зүйл ч ердийн санагдах болж. Амттай сайхан зүйл идэх төдий л сэтгэл сэргэчихдэг байсан надад тэрнээс хэд дахин сайхан зүйл тохиолдсон ч сэтгэл сэргэхгүй болж.

Сэтгэл хөдлөл минь ичээндээ орсон бололтой....

Гадаа яг л цас орох гэж байгаа мэт тэнгэр саарал, бүрсгэр, дүнсгэр байна. Өвөл болох нь миний сэтгэлийн унталтын байдалтай залгах юм бол нэг бодлын тэр чигээрээ бүрсгэр саарал байсаар хавартай золгох нь амар мэт санагдах.

Харин их л урт санагдах байх да тэр өвөл....

Friday, September 5, 2014

Black September

           Зам дээр маш том чулуунууд гарч ирээд, бас түүнийг ямар ч аргаар тойрч гарах боломжгүй байгаа тухайгаа нэг хүнд зовлон болгон ярихад: "Өнгөрсөн жил ч бас 9 дүгээр сард ийм юм болж байсан байна, энэ жил ч мөн адил. Black September" гэж хэлж билээ. Бас ийм нэртэй терорист бүлгэм байдаг гэсэн. Энэ асуудлууд гарч ирэхээс өмнө хэддүгээр сард энэ үйл явдлууд болж байгаа талаар бодох сөхөө ч байсангүй. Эргээд бодоход өнгөрсөн жилийн 9 дүгээр сарын яаж давж гарсанаас санахгүй байна. Хар бараан, өнгөгүй, гэрэлгүй өдрүүд. Цонхныхоо хөшгийг ч нээдэггүй, салхивчаа ч онгойлгодоггүй, орноосоо ч босдоггүй, гэрээсээ ч гардаггүй, хүнтэй ч бүтэн хэдэн үг сольдоггүй байлаа. 
              Гэвч яг одоо яг тэр өдрүүд үгүйлэгдэж байна. Эргэн тойрны хүмүүсийн харц, яриа, чимээ бүгд тус бүртээ нэг нэг зүү болж миний биеийг шивж байгаа мэт, байж ядсан өвдөлт мэдрэгдэж байна. Бүтэн ч амьсгаа авч чадахгүй нь. Хаана ч би өөрийн биш хүний амьсгалаар амьсгалах шиг мэдрэмж. Хурц гэрэлтэх нарны туяа ч мөн адил миний биеийг сүйлэх жад мэт, хэн нэгэн санаандгүй шүргээд өнгөрөхөд холоос хол хүчтэй шидүүлж буй мэт сүнс минь газар нугдайн унаж, бие минь харин арай гэж хөл дээрээ тогтоно. Ийм хатуу ширүүн орчинд хэр удаан тэсэх вэ. Өөрийн зохиосон бичил орчиндоо зүгээр юу ч бодолгүй ямар нэгэн ном уншиж түүн дотроо л амьдармаар байна. 
                 Эсвэл ямар нэг тэнэг хөгжилтэй зүйл ярьж, бодож, зүгээр л үхтлээ инээмээр байна. Магадгүй сэтгэл мэдрэлийн эмнэлэг шиг. Тэнд хэнд ч ямар ч бодол байхгүй, хичнээн амар. Тэдэнд шийдэх зүйл байхгүй, санаа зовох ч зүйл байхгүй. 
                   

Wednesday, September 3, 2014

Толь

Томоос том толь хагарахад ямар байх талаар төсөөл дөө.
Газар тольны том том хагархай, бас бүгд хурц үзүүртэй.
Бас гэрэлтэй, бүтэн байсан дүрс энд тэндгүй бутарч, юу болох нь үл мэдэгдэнэ. Хагарсаны тольны хэсэг бүр дээрх дүрс хамаг биеэ зүсүүлсэн мэт ийш тийш хөөрхийлөлтэйгээр харна.
Бүтэн байсан тэр дүрсэнд аз жаргал, хайр, хүсэл тэмүүлэл, урам зориг, итгэл бүгд байсан. Харин одоо тэд бүгд хэдэн хэсэг болон бутарч газар хэнд ч хэрэггүй зүйл болон хэвтэнэ.


Энэ мэдрэмжийг үзэн ядаж байна. 
Юу ч энд үлдэхгүй, үлдээмээргүй байна.

Тольны хагархайн уйлах дуу
Судасны лугшилттай хоршиж
Хамт явъя гэж хашгирна
Хүний инээд, нулимсыг ялаагүйн учир
Ичгүүргүй явдал ч төгсгөл болохгүй аж
Үс гэзгээ тайраад
Үхэхэд бэлэн гэсэн ч
Үхэл ч бас нэгэнтээ орхиод явсан аж
Өөрийн алдаа бас харууслаа холилдуулан эсгэсэн
Өөртөө зориулсан шаналалын ундааг
Өөрт хамааралтай нэгэнд уулгачихгүйн төлөө
Үл мэдэг инээмсэглээд явах л хэрэгтэй байх
                              ...Эсвэл тольтой хамт хагарчихсан...