Wednesday, September 3, 2014

Толь

Томоос том толь хагарахад ямар байх талаар төсөөл дөө.
Газар тольны том том хагархай, бас бүгд хурц үзүүртэй.
Бас гэрэлтэй, бүтэн байсан дүрс энд тэндгүй бутарч, юу болох нь үл мэдэгдэнэ. Хагарсаны тольны хэсэг бүр дээрх дүрс хамаг биеэ зүсүүлсэн мэт ийш тийш хөөрхийлөлтэйгээр харна.
Бүтэн байсан тэр дүрсэнд аз жаргал, хайр, хүсэл тэмүүлэл, урам зориг, итгэл бүгд байсан. Харин одоо тэд бүгд хэдэн хэсэг болон бутарч газар хэнд ч хэрэггүй зүйл болон хэвтэнэ.


Энэ мэдрэмжийг үзэн ядаж байна. 
Юу ч энд үлдэхгүй, үлдээмээргүй байна.

Тольны хагархайн уйлах дуу
Судасны лугшилттай хоршиж
Хамт явъя гэж хашгирна
Хүний инээд, нулимсыг ялаагүйн учир
Ичгүүргүй явдал ч төгсгөл болохгүй аж
Үс гэзгээ тайраад
Үхэхэд бэлэн гэсэн ч
Үхэл ч бас нэгэнтээ орхиод явсан аж
Өөрийн алдаа бас харууслаа холилдуулан эсгэсэн
Өөртөө зориулсан шаналалын ундааг
Өөрт хамааралтай нэгэнд уулгачихгүйн төлөө
Үл мэдэг инээмсэглээд явах л хэрэгтэй байх
                              ...Эсвэл тольтой хамт хагарчихсан...

No comments:

Post a Comment