Saturday, June 10, 2017

Яахав дээ


Араас чинь би гуйхгүй
Гарыг чинь атгахгүй ээ
Миний уйтгар гунигийг
Чи олж хэзээ ч харахгүй ээ
Учир нь урсах нулимсаа
Бороон дуслуудаар нууна
Мэдэхгүй ээ мэдэхгүй ээ чи мэдэхгүй

Болъё гээд болоогүй
Хайрлая гээд хариу үгүй
Хамдтаа жаргах болов уу
Хариултгүй асуулт уу
Хоюулаа мөртлөө ганцаардах тэр мэдрэмжийг чамд
Ганц удаа, ганц удаа мэдрүүлэхсэн

Яахав дээ,
Хундага дарстай
Яахав дээ,
Зөөлөн бороотой
Яахав дээ,
Яаж мартаж чадах вэ дээ
Яахав дээ,
Унасан навчистай
Яахав дээ,
Хөнгөн гунигтай
Яахав дээ,
Яаж мартаж чадах вэ дээ

Хэлж амжаагүй үгсээ
Салхинд шивнэн үлдээе
Цаг нь болохоор хэлээрэй
Миний үнэнч анд минь
Өнгөрсөндөө өөрөө үлдэж
Чамайг явуулсандаа
Харамсаад, харуусаад, хайрлаад үлдэе ээ




No comments:

Post a Comment