Хэдэн өдөр л, хэдхэн цаг л тэвчих хэрэгтэй
Үхэхэд,
Бүх зүйл байгаагүй, би ч байгаагүй
Бүгд мартах хэрэгтэй
Миний тухай бүгд санахгүй байх хэрэгтэй
Энэ тэрүүгээр хөглөрөх тэр биетүүдийг
Нэг барьж аваад, нэг хаяад
Сонирхол алга, гэхдээ яахав хэсэгтээ, үхэх хүртэлээ
Тэдэнд уучлаарай гэдгээ явсаныхаа дараа л хэлье
Юу гэж хэлэх ёстойгоо, цаашид яаж тэвчих ёстойгоо
Яаж илүү урт удаан амьсгалж, амьдрах тухайгаа
Чамд чаж хэлэх вэ?
Энэ их шаналалыг чамд яаж мэдрүүлэх вэ?
Бусдын адил хүйтэн хөндий
Чи бусдын л адил
Миний ч, чиний ч буруу алга
Тэр хотын, тэр гэрэлт гудамжны, тэр гэрлүүд
Ахиж асахааргүй болжээ
Миний дуртай дуу, миний дуртай тэр харц
Аль хэдийн сарничихаж
Чи "гэрэл"-д дуртай хэвээрээ юу?
Би угаас байсан "харанхуй"-руугаа буцъя даа...
Угаас огтоос сонирхоогүй миний тэр доторхыг
Миний тэр үзэсгэлэнтэй гунигийг
Чамд харуулах төдий л сархичих тэр эмзэгхэн хөндүүрийг
Чамд харуулаагүй, чи хараагүйд хичнээн баяртай байна
No comments:
Post a Comment