Wednesday, June 21, 2017
Би таньд дахин дахин дурламаар байна
Та миний цор ганц бодь сонголт
Цаашдаа магадгүй ахиад хэдэн жил өөр маш олон үйл явдлууд биднийг тойрон эргэлдэж, өөрсдөө түүндээ орооцолдон зарим зүйлсийг мартаж, гэнэт санаад гуниглах ч тэр үед та надтай ойрхон байх юм шиг.
Тортой алим тэвэрсэн, сийрсэн малгайтай, улаан бошинзтой, тунгалаг шүхэртэй тэр эмэгтэйг
Салхи үсийг нь эргүүлж, алхаа нь замын чулууг элээж, харц нь дэргэдүүр өнгөрөгсдийн мөрөн дээгүүр хөглөрөх тэр эмэгтэйг
Огтоос байхгүй зүйлд шаналж, ганцаардаж, дурлаж, уйлж суудаг тэр эмэгтэйг
Үхсэн загасыг хараад түймэрт нэрвэгджээ гээд өрөвдөх тэр эмэгтэйг
Арга билэг гэж зүйлс огтоос байхгүй гэх мөртлөө үйлийн үр гэдэгт итгэдэг тэр эмэгтэйг
Тэр гал сөнөөгч залуу хайрладаг, хайрласаар байна.
Хамгаас хайрт Аюурыг унших бүрдээ гал сөнөөгч залууг уншиж буй мэт санагддаг болсныг тэр мэдээгүй. Түүнд би тийм л их гүн гүнзгий шингэж.
Өшөө хорсол, жихүүцэл, хувиа хичээлт миний муу муухай зан илрээд өөрөө би хамгийн муу хүн болох үедээ тань дээр ирж, таньд хайртай мэт жүжиглэх байсан ч
Би таньд дурласаар байхыг хүсч байна.
Тэр эмэгтэй ганцхан тэр хүний дэргэд хамгийн сайхан эмэгтэй гэдэгтээ итгэдэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment