Хүмүүс чихэлдэнэ, нэг байшинд.
Инээлдэнэ, гэвч дотроо үзэн явна.
Дотроо бас өөрөө өөртэйгээ тэмцэлдэнэ.
Уйлч ч чадахгүй.
Өрөвдмөөр бишүү?
***
Хиймээр байгаа зүйлсээ хийж чадахгүй гэдгээ мэдэх, бас хийх ч боломжгүй гэдгийг мэдрэх цусаа урсаж байгаатай адил санагдана. Бас өөр өөр дүрд орж, дургүй зүйлсээ хийж, дургүй зүйлсээ ярьж, дургүй хувцасаа өмсөнө. Өчүүхэн дорой,өт л мэт.
***
Цор ганц гэрэл гэгээ, ахуйлаг бус амьдралын минь цор ганц "эзэн" та, шинэ цус сэлбэх мэт, үнсэлт... Хатсан уруул, нүдний үрчлээ, огт ч харамсалгүй...Хүрч ч чадахгүй хэвээр. Тэр хэнд ч итгэдэггүй ч надад итгэдэгт нь "Би итгэдэг".
***
Гандангийн төв шүтээний өмнө 2 хүн тэврэлдэнэ. Саарал өдөр
***
Ингээд амьдрахаас өөр аргагүй, инээгээд, үзэн ядаад
Wednesday, April 30, 2014
Tuesday, April 22, 2014
Утга үгүй
Заримдаа нүд
нээгддэггүй, огтоосоо. Харанхуй эсвэл бүдэгхээн гэрэлтэй байдаг.
Яг энэ
мэдрэмжээрээ нэг хэсэг байхсан.
****
Унтмааргүй
санагдаад хувцастайгаа хэвтэнэ. Хувцастайгаа унтахаар энэ чигээрээ өөрийнхөө
ертөнцрүү буцчих юм шиг санагдаад бас найдна.
***
Өглөө эсвэл шөнө
байх нь ямар ч ялгаагүй, яг л нэг мэдрэмж, юу ч байхгүй хоосрол
***
Цусаа амталмаар,
нулимсаа уумаар, хазмаар
***
Ямар ч утга
агуулга үгүй хүмүүс, бүгд материаллаг, материаллаг зүйлсийг шүтэгчид
Өөрчлөх ч
аргагүй, өөрчлөгдөх найдвар ч үгүй, хамгийн ихээр мэдэхийг хүсч байсан нэгэн
хүртэл эцэс төгсгөлдөө угаас мөн чанар нь “тийм”
****
-Ямар асуудал
байна?
-Уг нь ямар ч
асуудал алга.
-Тэгээд?
-Харин мэдэхгүй....
Sunday, April 20, 2014
Хар даралт
Сэрсэний дараа толгой маш хүчтэй өвдөнө. Яг л ямар нэгэн зүйлээр хүчтэй цохиулсан мэт.
Энэ бол "хар дарсан"-ы дараа мэдрэгдэх мэдрэмж. Толгой өвдөхөөс гадна эргэнэ. Энэ толгойны асуудал ёстой олон хүний "толгойны өвчин" болж байна аа. Зарим хүний "толгой өвддөг" нь хүртэл миний "толгойг өвтгөх" юм.
За байз, би яг юу гэж зүүдлээд сэрчихэв. Эсвэл сэрэхийг үнэхээр их хүсээд сэрчихэв. Өөрийгөө хар дарж байна, эсвэл хар дарах гээд байна гээд сэрчихэв. Би удаан хар дарж байгаагүй. Ихэвчлэн эхэлж байхад нь "сэрэх ёстой, сэрмээр байна" гээд сэрчихдэг. Тэр зүүдний төгсгөлд юу болох байсан бүү мэд. Энэ бол миний өнөө "аймхай" зангаас болдог байх. Би яг тэгэж зүүдэлж байхдаа эргэн тойрныхоо зүйлсийг маш тодоор хардаг. Энгийн үед ч хардагаасаа тодоор, бас өөрийгөө нүдээ нээчихсэн байна гэж боддог, тэгээд намайг хэн нэгэн сэрээгээсэй гэж нүүрнийхээ хувирлаар хар дарж байгаагаа илэрхийлэх гэж байдгаараа хичээдэг. Гэхдээ тэр нь бусдад мэдэгддэг гэдгийг мэдэхгүй юм. Одоо эргээд яаж унтана аа,
Юуг ч, яаж ч бодохгүй зүгээр л сэтгэл дүүрэн инээмсэглэх юмсан. Энэ ертөнцийн хамгийн жаргалтай хүн гэж өөртөө итгүүлэх юмсан. Цаг хугацаанаас би нуугдаад, эсвэл цаг хугацаа надад харагдахгүйгээр хурдан өнгөрөөд байна. Би цаашдаа яаж амьдарна аа????
Энэ бүх сэтгэл хөөрөл түр зуурынх байгаасай. Яг энэ толгойны өвдөлт шиг. Мэдрэмж бас дараа бодоход энгийн зүйл байсан байгаасай.
Яг үнэнийг хэлэх үү? Би огтхон ч онцгой, ухаантай хүн биш. БИ ЗҮГЭЭР ДҮР ЭСГЭГЧ

Saturday, April 12, 2014
Шувуу торондоо эзнээ хүлээнэ
Хэд дэх өглөөний хүлээлт болохыг мэдэхгүй юм.
***
Гэмшил гэдэг хүний наснаас шалтгаалдаг бололтой. Харамсал ч бас.
***
Ямар ч зүйлд амлалт, хүлээлт гэж үгүй.
***
Өвтгөөд үздэг юм билүү
Өөрөө өвдчих болов уу
Ахиж уулзахгүй байж болно гэхэд л
Хуу татаад хаячих шиг болсон
Ай, яаж би таньгүйгээр амьсгална даа,,,
***
Үзээд туулсан бүхнийх нь дэргэд
Өчүүхэн зүйл санагдах ч
Одоо байгаагаа мэдрэх нь
Атаархмаар л байдаг байх да
***
Одоо хүсэх зүйл үлдсэнгүй,бүгд дуусчихлаа
Бүгдийг мэдэрчихлээ
Хайран л юм, өөр ямар нэг зүйл үлдсэн бол
Сэтгэлээ зогоогоод, торгоогоод
Илүү их догдлолтойгоор хамт амьсгалах л байсан байх да
***
Сайхан юм, сайхан зүйл гэдэг, урьд мэдэрч байгаагүй бүхэн, гэвч
Одооноос тоологдох цаг хугацаанд
Удаан л оршдоггүй юм шүү

Friday, April 4, 2014
Сүүлчийн өдөрт
Амттай амьдрах олон шалтгаан бий,,, Тэд өөрөө гарч ирдэг, эсвэл хүн өөрөө гаргаж ирдэг.
Насан туршдаа нэг хэвийн хэдхэн шалтгаанаар аз жаргалтай, утга учиртай амттай амьдрана гэж байхгүй мэт. Янз бүрийн хүмүүстэй уулзана, тэднийг мэдэрнэ. Амьдралынхаа ихэнхи цагийг өнгөрөөдөг тэр нэгэн ертөнцөд илүү утга учиртайгаар, бас аз жаргалтайгаар хэсэг ч болов байж болох боломжийг олгосон, утга учрын шалтгаанаас гадна би өөрийгөө үнэлэх, хайрлах мэдрэмжийн суурийг тавьж өгсөн тэр хүнд талархаад баршгүй.

Wednesday, April 2, 2014
Миний тухай 100 зүйл.
1.
Хэтэрхий гутранги
2.
Уурладаггүй гомдчихдог
3.
Шивээс хийлгэмээр байгаа
4.
Залхуу
5.
Юм бодох гэдэг бол ажил
6.
Дугуй унаж сурж байгаа
7.
Eden-д маш их гомдсон ч үзэн
яддаггүй
8.
Үс, чихээ байнга оролддог
9.
Хоёрдмол
10.
Өөрийгөө шийтгэх дуртай
11.
Сүндэръяа байхгүй байсан бол бүх зүйл утга учиргүй
12.
Дэмө бол миний хамгийн зөв сонголт
13.
Заримдаа бүгдээс зугатмаар байдаг
14.
Ялгаварлан гадуурхах шинж илэрдэг
15.
Интерьерийн мэдрэмжгүй
16.
Хэт мэтрэмтгий ч юм шиг
17.
Хөнгөн, хийсвэр
18.
Анзаарагагүй, туйлбаргүй
19.
Сайхан сэтгэлтэй, уучлахдаа сайн
20.
Зарим хүнийг санаандгүй дурайчихдаг
21.
Удаан ярьдаг хүнд дургүй
22.
Дуртай, дургүй гэж ангилах дуртай
23.
Ямар ч зүйлд онцгойрох дуртай
24.
Эргэсэн хумстай
25.
Муухай чихтэй
26.
Дурламтгай
27.
Тэвчээргүй, шантрамтгай, хулчгар, аймхай
28.
Үргэлж өөрийгөө голдог
29.
Өөрөөсөө өөр хүнд дургүй
30.
Яруу найрагт бол үргэлж дуртай байна, өөрөө ч бага зэрэг
оролддог
31.
Заримдаа хүмүүсийн дунд баймааргүй байдаг
32.
Гэвч ихэвчлэн олон хүний дунд чанга чанга инээчихсэн байж
байдаг
33.
Хүмүүсийг яагаад ямар ч бодолгүй байдгийг гайхдаг
34.
Хэт туйлшрамтгай
35.
Нэг зүйлд хэт дурлана, дараа нь огт байгаагүй юм шиг
мартана
36.
Өөрийнхөө зөв гэдэгт үргэлж эргэлздэг
37.
Тэжээвэр амьтан, тасалгааны цэцгэнд дургүй, тэжээж өсгөж
ч байгаагүй
38.
Ээмэг зүүлт элдэв гоё ганган хэрэглэл цуглуулдаггүй
39.
Цаг зүүдэггүй
40.
Дүр эсгэгч байж мэдэх л юм
41.
Худлаа инээж чаддаггүй
42.
Хийхийг хүсч байгаа зүйлээ л хийхийг хүсдэг, тийм байхыг
ч эрмэлздэг
43.
Өөрөө өөртөө түгшүүр бий болгодог
44.
Нэг биологийн өөрчлөлтийг хүчээр тасалчихсан
45.
Сайхан залууг харах сайхан. Зөвхөн гадаад сайхан биш
46.
Түүний бүх зүйл гоё мэт
47.
Өндрөөс айдаг ч өндөр байшингийн дээвэр дээр гармаар л
байгаа
48.
Фэйсбүүк хэрэглэхээ болиод удаж байна. Үүндээ ч тун
баяртай байгаа
49.
Ямар нэг зүйлийг төгс хийж чаддаг бол сайхан аа
50.
Үргэлж зөрчилддөг, дотроо
51.
Бичиг хэргийн бүр зүйлд дуртай
52.
Цаасанд, номонд дуртай
53.
Ахиад нэг удаа хуримаа хиймээр байна
54.
Инээмсэглэл магадгүй чимдэг л байх
55.
Хүн бүртээ хэтэрхий нээлттэй
56.
Нууцгүй мэт л байдаг
57.
Харьцахад амар л гэдэг
58.
Дуу цөөтэй эрэгтэй хүн гоё
59.
Зарим эмэгтэйчүүдтэй харьцахаас айдаг
60.
Зохиолч болохсон
61.
Магтуулах дуртай, ер нь магтаалаар нь тэжээгддэг
62.
Бэлэг өгөх дуртай бас авах ч дуртай
63.
Хэнийг ч хамаагүй баярлуулаад баярлаж байгааг нь харах
дуртай
64.
Хэнээс ч жинхэнэ сюприз авч байгаагүй
65.
Зураг авах дуртай, гэхдээ сайн авч чаддаггүй
66.
Байгалийн шинжлэх ухааны хүмүүсд атаархдаг
67.
Ярьж л чаддаг
68.
Заримдаа хэнтэй ч ярихгүй бичээд л, уншаад л суумаар
69.
Зүрх сэтгэлээрээ шийдвэр гаргах тохиолдол их
70.
Уйлах дуртай
71.
Дээрэлхүү
72.
Хувиа хичээмтгий
73.
Юунд сэтгэл ханахаа мэддэггүй
74.
Заримдаа худлаа өвчилчихдөг
75.
Сайхан гартай эрэгтэй хүн гоё
76.
Хуучны дуунуудад дуртай
77.
Хоолой өвдсөн байсан ч зайрмаг иддэг
78.
Битгий гэсэн бүрийг хийчихмээр байдаг
79.
Ямар нэг хөгжим тоглож чаддаг ч болоосой
80.
Нэгэн зүүд зэрэг зүүдлээсэй
81.
Тори гэдэг нэртэй байсан бас шувуухай гэдэг нэртэй болсон
82.
Нэг хүнд насан туршдаа талархаж явна
83.
Тод өнгөнд дуртай
84.
Дэгжин байх дуртай
85.
Маш том номын сантай болно
86.
Нэг хүний хэлсэнээр сэргэлэн гэсэн
87.
Хүн захирах дуртай
88.
Дураараа
89.
Нөхөрсөг
90.
Урлагийн бүх төрөлд дуртай
91.
Лакерсийн фэн
92.
Блог хөтөлмөөр аяддаг
93.
Тамхи татаж сурсан
94.
Маш их мэнгэтэй
95.
Жижигхэн нүдтэй
96.
‘’Young lady’’ гэж хэлэхэд нь дуртай
97.
Ихэнхи зүйлд түргэн хандчихдаг
98.
Хурдан бас ойлгомжгүй ярьдаг
99.
Урт бошинзонд дуртай
100. Ихэрийн орд
100. Ихэрийн орд
Уучлаарай
Баяртай гээд инээмсэглээд үдэж чадахгүй байгааг минь уучлаарай. Нулимасгүй үдэж чадаагүйд уучлаарай.
Одооноос далавчаа нэг нэгээр нь тасдаж, урж, инээмсэглэлээ нэг нэгээр нь эвтэйхэн эвхээд далд хийж, гэрлээ ч бас бага багаар сорон хурааж эхэлье дэ
Одооноос далавчаа нэг нэгээр нь тасдаж, урж, инээмсэглэлээ нэг нэгээр нь эвтэйхэн эвхээд далд хийж, гэрлээ ч бас бага багаар сорон хурааж эхэлье дэ
Явж байгааг чинь харах үнэхээр хэцүү байна___
Ахиж кофе чанаж өгөхгүй, ахиж.......
Бүх зүйл байхгүй
Шалтгаан байхгүй
Бүх зүйлээ дурсамжтайгаа аваад явчихсан
Инээмсэглэлийг минь, гэрлийг минь аваад явчихсан
Эсвэл би өгөөд явуулчихсан.
Явахыг чинь цонхоор харж зогсоход зүрх зогсчих шиг болсон
Явахыг чинь цонхоор харж зогсоход зүрх зогсчих шиг болсон
Амжилт хүсээд инээмсэглээд явуулчихаж ч чадсангүй.
Согтуу өглөө
Согтуу өглөө, гуйвсан, найгасан хөл дээрээ тогтож ядсан нүдээ ч бүтэн нээх чадалгүй нар бас би............
Өрөөнд Lana Del Rey....
Нарны туяа улаан утаа мэт, тамхины утаатай сүлэлдэнэ.....
Гараа зөөж ядаж бичих миний согтуу хуруунууд, согтуу сэтгэл........
Хэн нэгэн ирэхийг хүлээнэ, эсвэл огт хүлээгээгүй.....
Удаанаар удаанаар эргэлдэнэ, урт хар бошинзтойгоо бүжиглэнэ, утаатай хамт....
Аманд гашуун зууралдсан амт амтагдана, сэтгэлд харуусал амтагдана....
Энэ бүхнийг өөрчлөх, бас тэмцэх эсэргүүцэх хүсэл алга,,,, мансуурал сайхан байна.....
Үсээрээ оролдоно, өөрийн хүзүүнд хүрэхийг мэдрэнэ,,, уруул хазалт.....
Хөл нүцгэн, цасан дээр зөөлхөн мөрөө гаргах, хуруугаа зүсэх, цус, өвдөлт, өвдөлтийг хүсч байна...
Цасан дээр цусны мөр гарна,,,миний мөр, инээмсэглэл,
Улаан нарны туяа намайг миний биеийг сүвлэх мэт, би нэвт гэрэлтэж байна,, сайхан юм....

Subscribe to:
Posts (Atom)