Saturday, April 12, 2014

Шувуу торондоо эзнээ хүлээнэ
Хэд дэх өглөөний хүлээлт болохыг мэдэхгүй юм.
***

Гэмшил гэдэг хүний наснаас шалтгаалдаг бололтой. Харамсал ч бас.
***

Ямар ч зүйлд амлалт, хүлээлт гэж үгүй.
***

Өвтгөөд үздэг юм билүү
Өөрөө өвдчих болов уу
Ахиж уулзахгүй байж болно гэхэд л
Хуу татаад хаячих шиг болсон
Ай,  яаж би таньгүйгээр амьсгална даа,,,
***

Үзээд туулсан бүхнийх нь дэргэд
Өчүүхэн зүйл санагдах ч
Одоо байгаагаа мэдрэх нь
Атаархмаар л байдаг байх да
***

Одоо хүсэх зүйл үлдсэнгүй,бүгд дуусчихлаа
Бүгдийг мэдэрчихлээ
Хайран л юм, өөр ямар нэг зүйл үлдсэн бол
Сэтгэлээ зогоогоод, торгоогоод
Илүү их догдлолтойгоор хамт амьсгалах л байсан байх да
***

Сайхан юм, сайхан зүйл гэдэг, урьд мэдэрч байгаагүй бүхэн, гэвч
Одооноос тоологдох цаг хугацаанд
Удаан л оршдоггүй юм шүү


No comments:

Post a Comment