Wednesday, April 2, 2014

Согтуу өглөө

Согтуу өглөө, гуйвсан, найгасан хөл дээрээ тогтож ядсан нүдээ ч бүтэн нээх чадалгүй нар бас би............
Өрөөнд Lana Del Rey....
Нарны туяа улаан утаа мэт, тамхины утаатай сүлэлдэнэ.....
Гараа зөөж ядаж бичих миний согтуу хуруунууд, согтуу сэтгэл........
Хэн нэгэн ирэхийг хүлээнэ, эсвэл огт хүлээгээгүй.....
Удаанаар удаанаар эргэлдэнэ, урт хар бошинзтойгоо бүжиглэнэ, утаатай хамт....
Аманд гашуун зууралдсан амт амтагдана, сэтгэлд харуусал амтагдана....
Энэ бүхнийг өөрчлөх, бас тэмцэх эсэргүүцэх хүсэл алга,,,, мансуурал сайхан байна.....
Үсээрээ оролдоно, өөрийн хүзүүнд хүрэхийг мэдрэнэ,,, уруул хазалт.....
Хөл нүцгэн, цасан дээр зөөлхөн мөрөө гаргах, хуруугаа зүсэх, цус, өвдөлт, өвдөлтийг хүсч байна...
Цасан дээр цусны мөр гарна,,,миний мөр, инээмсэглэл,
Улаан нарны туяа намайг миний биеийг сүвлэх мэт, би нэвт гэрэлтэж байна,, сайхан юм....

No comments:

Post a Comment