Wednesday, April 2, 2014

Уучлаарай

Баяртай гээд инээмсэглээд үдэж чадахгүй байгааг минь уучлаарай. Нулимасгүй үдэж чадаагүйд уучлаарай.


Одооноос далавчаа нэг нэгээр нь тасдаж, урж, инээмсэглэлээ нэг нэгээр нь эвтэйхэн эвхээд далд хийж, гэрлээ ч бас бага багаар сорон хурааж эхэлье дэ


Явж байгааг чинь харах үнэхээр хэцүү байна___
Ахиж кофе чанаж өгөхгүй, ахиж.......
Бүх зүйл байхгүй
Шалтгаан байхгүй

Бүх зүйлээ дурсамжтайгаа аваад явчихсан
Инээмсэглэлийг минь, гэрлийг минь аваад явчихсан 
Эсвэл би өгөөд явуулчихсан. 

Явахыг чинь цонхоор харж зогсоход зүрх зогсчих шиг болсон

Амжилт хүсээд инээмсэглээд явуулчихаж ч чадсангүй.

No comments:

Post a Comment