Сэрсэний дараа толгой маш хүчтэй өвдөнө. Яг л ямар нэгэн зүйлээр хүчтэй цохиулсан мэт.
Энэ бол "хар дарсан"-ы дараа мэдрэгдэх мэдрэмж. Толгой өвдөхөөс гадна эргэнэ. Энэ толгойны асуудал ёстой олон хүний "толгойны өвчин" болж байна аа. Зарим хүний "толгой өвддөг" нь хүртэл миний "толгойг өвтгөх" юм.
За байз, би яг юу гэж зүүдлээд сэрчихэв. Эсвэл сэрэхийг үнэхээр их хүсээд сэрчихэв. Өөрийгөө хар дарж байна, эсвэл хар дарах гээд байна гээд сэрчихэв. Би удаан хар дарж байгаагүй. Ихэвчлэн эхэлж байхад нь "сэрэх ёстой, сэрмээр байна" гээд сэрчихдэг. Тэр зүүдний төгсгөлд юу болох байсан бүү мэд. Энэ бол миний өнөө "аймхай" зангаас болдог байх. Би яг тэгэж зүүдэлж байхдаа эргэн тойрныхоо зүйлсийг маш тодоор хардаг. Энгийн үед ч хардагаасаа тодоор, бас өөрийгөө нүдээ нээчихсэн байна гэж боддог, тэгээд намайг хэн нэгэн сэрээгээсэй гэж нүүрнийхээ хувирлаар хар дарж байгаагаа илэрхийлэх гэж байдгаараа хичээдэг. Гэхдээ тэр нь бусдад мэдэгддэг гэдгийг мэдэхгүй юм. Одоо эргээд яаж унтана аа,
Юуг ч, яаж ч бодохгүй зүгээр л сэтгэл дүүрэн инээмсэглэх юмсан. Энэ ертөнцийн хамгийн жаргалтай хүн гэж өөртөө итгүүлэх юмсан. Цаг хугацаанаас би нуугдаад, эсвэл цаг хугацаа надад харагдахгүйгээр хурдан өнгөрөөд байна. Би цаашдаа яаж амьдарна аа????
Энэ бүх сэтгэл хөөрөл түр зуурынх байгаасай. Яг энэ толгойны өвдөлт шиг. Мэдрэмж бас дараа бодоход энгийн зүйл байсан байгаасай.
Яг үнэнийг хэлэх үү? Би огтхон ч онцгой, ухаантай хүн биш. БИ ЗҮГЭЭР ДҮР ЭСГЭГЧ
No comments:
Post a Comment