Tuesday, May 27, 2014

,,, шарласан цаас, хэзээ нэгэн цагт

.......Энэ өрөөнд суух сүүлийн өдөр минь. Ахиад л дасчихаж. Энэ өрөөний үнэрт, өнгөнд, /өнгө муутай байдал нь угаасаа таалагддаг байсан юм/, бас чимээнд. Чимээ гэснээс өглөөдөө хэдэн машин явж байгаа чимээ маш дотно шүү. Ялангуяа ийм зам нь нойтон байх үеийн чимээ бол бүүр гоё. Цэлийсэн том цонхтой учир хааяадаа бачимдсан үед томоос том онгойлгочоод салхийг бүтнээр нь бүх биеэрээ мэдрээд зогсох хичнээн сайхан. Бас ганцаараа байдаг болохоор миний өөрийн хувийн орон зайгаа бүрдүүлсэн зөвхөн миний л орчин байлаа. Бас ширээ минь үнэхээр гоё том. Юу л бол юу тарааж хаячихаад дунд нь живэх сайхан. Бас Л.Өлзийтөгсийн "Шар ширээний магтуу" гээд шүлэг байдаг юм. Өө тийн бас энэ баригдаж байгаа барилгын цаанаас нар жаргахыг харах сайхан...
2014-04-16


...Инээмсэглэх, баярлах, багахан гуниглах, зүрх хүчтэй цохилох гээд сайхан мэдрэмж бүрийн шалтгаан болдог.:
Эргээд харахад, бүүр дараа уулзаж чадахгүй болсон ч хамгийн сайхнаар дурсагдаж чадах, цор ганц ахуйлаг бус
дурлал минь.
Богинохон амьдралын нэгэн мөчлөгт сайхан бүхний үр үндэс суулгасан, бас хамгийн сайхан цэцгийг ургуулсан
Цаашдаа ч энэ цэцгийг үхүүлэхгүй, бүүр тэнгэрт тултал нь ургуулна гэдэгээ амлаж байна...
2014-04-18


...Зүгээр л өчигдөр нөгөө дууны үг ярьж байгаад хэзээ ч тэр дууны
үгийг над шиг мэдрэхгүйг, ер нь миний төсөөлдөг дуртай бүхэнд
багахан ч гэсэн дасахгүйг мэдсэндээ бага зэрэг сэтгэлээр унасан ....
2014-04-21


... заримдаа надад яг "шидтэн" мэт санагддаг. Миний хүслийг биелүүллэг, үргэлж 
дуртай бэлгийг минь өгдөг. Гайхамшигтай дүүрэн сэтгэлийг ч бас өгдөг....

2014-04-30
Үүл ямар үзэсгэлэнтэй байгааг хараач
Цонхоор үзэсгэлэнтэй үүл харагдана. Нар жаргаж, үүлний хамгийн дээд талаар ягааран харагдана. 
Бүрхэг өдрийн наран жаргалт. Хосгүй үзэсгэлэнтэй ажээ. Хав хар өтгөн үүлэн дунд ягааран харагдах хэсэг. 
Хайрласан зүрх гэлтэй, жаргаж буй наранд дурласан үүл. Ягаан үүл.

2014-05-26